МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Шэнь Миньжуаны урилгаар УИХ-ын БСШУС-ын байнгын хорооны гишүүд БНХАУ-ын Жөжян мужийн Ханжоу хотод айлчиллаа
2024.09.18
Гадаад харилцаа

БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Шэнь Миньжуаны урилгаар УИХ-ын БСШУС-ын байнгын хорооны гишүүд БНХАУ-ын Жөжян мужийн Ханжоу хотод айлчиллаа

Айлчлалын хүрээнд Жөжян мужийн Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын хорооны дэд дарга Лю син төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж мужийн нийгэм эдийн засгийн хөгжлийг танилцуулаад хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.

Мөн Шинжлэх ухаан, технологийн ололт амжилтаараа БНХАУ-даа төдийгүй Азид тэргүүлдэг Жөжян их сургуулийн удирдлагуудтай уулзаж сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус сургууль нь 1897 онд байгуулагдсан бөгөөд Хятадын өөрсдийн байгуулсан анхны дээд боловсролын байгууллагуудын нэг аж. Үүний дараа мужийн шинжлэх ухаан, технологийн музей, Ханжоу хотын Азийн наадмын музей, Жөжян мужийн музей болон Лянжу музейг үзэж сонирхлоо.

Төлөөлөгчид 1999 онд Ханжоу хотод байгуулагдсан Алибаба группийн төв байранд зочилж, Хятадын интернэт үйлчилгээ, цахим худалдааны инновац хөгжилтэй танилцлаа. Мөн Ханжоу хотын ирээдүйн шинжлэх ухааны хотхон мөрөөдлийн тосгоныг үзэж сонирхлоо. Тус хотхон нь шинжлэх ухаан, инновацын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжүүдийг бойжуулах чиг үүрэг бүхий инкубатор төв юм.

БНХАУ-ын Жөжян мужийн Ханжоу хотын боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын бүтээлч санал, санаачилга, үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага солилцох, харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хийсэн уг айлчлалд УИХ-ын гишүүн, БСШУС-ын байнгын хорооны гишүүн Д.Рэгдэл, Б.Хэрлэн, О.Саранчулуун нарын хамт оролцлоо.

ШИНЭ МЭДЭЭ