ОРОН НУТГИЙН ИТХ-ЫН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ЭХЭЛЛЭЭ
2024.09.26
Улстөр

ОРОН НУТГИЙН ИТХ-ЫН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ЭХЭЛЛЭЭ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс буюу 09 сарын 26-ны өдрөөс эхэлж ирэх 10 сарын 9-ний өдөр дуусна.

Тодруулбал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 31.10-д “Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарсан бол тухайн шатны сонгуулийн хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ” гэж заасны дагуу нэр дэвшигчид өнөөдөр үнэмлэхээ гардан авснаар сурталчилгаа албан ёсоор эхэлж байна.

Улмаар сурталчилгааны хугацааны дуусахад Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 61.1-д заасны дагуу “Сонгогчийн саналыг Улаанбаатарын цагаар санал авах өдрийн 07:00-20:00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авна”. Энэ дагуу сонгогчдын саналыг 2024 оны аравдугаар сарын 11-ний 07:00-20:00 цаг хүртэл санал авах байранд авна.

Харин сонгуулийн дүнгийн тухайд, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 73.4-д “Тухайн шатны сонгуулийн хороо сонгуулийн дүн болон Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрийг сонгууль дууссанаас хойш долоо хоногийн дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасан.

Тиймээс сонгуулийн дүн гарсан 2024.10.11-нээс хойш долоо хоногийн дотор ИТХ-д өргөн мэдүүлнэ гэсний дагуу 2024 оны аравдугаар сарын 18-ны дотор дүнгээ өргөн барих ёстой юм.

ШИНЭ МЭДЭЭ