2025 онд хөгжлийн суурь дэд бүтцийг бий болгох 14 мега төслийг бүрэн эхлүүлнэ
УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан. Уг хөтөлбөрт ирэх жилүүдэд богино болон дунд, урт хугацаанд Монгол Улсын хөгжлийн гол бүтээн байгуулалт болох 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасан.
Эдгээр хөгжлийн бүтээн байгуулалтын мега төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтийг 2025 оны нэгдсэн төсөв болон гадаадын зээл, тусламжаар хийгдэх бөгөөд Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн суурь дэд бүтцийг 14 мега төсөл бий болгох юм.
Урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах суурийг бэхжүүлэх 14 мега төслийг хэрэгжүүлсэнээр,
Эдийн засгийн бодлого
-
Урт хугацааны тогтвортой хөгжлийн суурь дэд бүтцийг бий болгох 14 мега төслийг 2025 онд багтааж бүрэн эхлүүлнэ.
-
Эрчим хүч, тээвэр, хөдөө аж ахуй, банк санхүүгийн салбаруудад цогц реформ хийнэ.
-
Хувийн хэвшилд ээлтэй бизнесийн орчныг дэмжиж, хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.
Бүсчилсэн хөгжлийн бодлого
-
Томоохон төслүүдийг хэрэгжүүлэх ТЭЗҮ-ийг боловсруулна.
-
Бүсүүд бие даан хөрөнгө оруулалт татах, эдийн засгийн бодлогоор өрсөлдөх боломжийг бүрдүүлнэ.
-
20 минутын хот - Нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040
Хүний хөгжлийн бодлого
-
Үндэсний баялгийн сангаар дамжуулан эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
-
Боловсролын чанар Хөдөлмөрийн зах зээл
-
Эрүүл мэнд -өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх тогтолцоог бэхжүүлнэ.
Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого
-
Төрийн үйл ажиллагааны цахимжилтыг эрчимжүүлж, иргэдийн хяналт тавих боломжийг нэмэгдүүлнэ.
-
Төрийн өмчит компанийг нээлттэй, ил тод, сайн засаглалыг нэвтрүүлнэ.
-
Авлига, хүний эрх, хувийн эрх зүйн шинэтгэлийн реформыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
Урт хугацааны тогтвортой хөгжлийн суурь дэд бүтцийг бий болгох 14 мега төслийг 2025 онд багтааж бүрэн эхлүүлнэ. Төслүүдийг салбараар нь задлан харвал,
-
Экспортыг дэмжих 2 төсөл
-
Эрчим хүчний 4 төсөл
-
Боловсруулах үйлдвэр байгуулах 7 төсөл
-
Үндэсний хиймэл дагуулын 1 төсөл багтаж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт
Нэг. БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ
Хоёр. ХҮНИЙ ХӨГЖИЛ
Гурав. ЭДИЙН ЗАСАГ
Дөрөв. ЗАСАГЛАЛ гэсэн чиглэлээр Монгол Улсын баруун, хойд, төв, зүүн, хангай, говийн бүс хэмээх 5 бүсчлэлээр 620 зорилтыг хэрэгжүүлэхээр тусгасан.
Зорилтын хүрээнд хэрэгжүүлэх хөгжлийн бүтээн байгуулалтуудыг улсын төсөв боло гадаадын зээл, тусламжийн нийт 10,4 их наяд төгрөгийн санхүүжилтээр 2025 оны хөрөнгө оруулалт хийнэ.
Ж.Дэлгэржаргал Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын дарга
“Засгийн газрын үйл ажиллагааны 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт сүүлийн 10 жил хийж чадаагүй хөгжлийн бүтээн байгуулалтын төлөвлөлтийг хийсэн. Ингэхдээ 5 бодлогын хүрээнд, тэр дундаа улсын төсий хөрөнгө оруулалтыг хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэх ёстой. Үүний хүрээнд Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсан учраас Монгол улсын газрын нутгийн байршилаар бүсүүдийг хөгжүүлэх ёстой. Тухайн бүсийг давуу талаар нь хөгжүүлэхийн тулд бид эрчим хүчийг, авто замуудыг сайжруулан, шинэээр бий болгох ёстой гэдэг нь судалгаагаар гарсан. Тиймээс 2025 оны хөрөнгө оруулалтын гол зорилго нь бүсүүдийн хөгжлийн суурь дэд бүтэц болох авто замын бүтээн байгуулалтыг түүхэндээ хамгийн өндөр буюу бидний судалгаагаар 4400 гаруй автозамыг шинэчилнэ. Үүн дотроо жижиг замуудыг бус бүсийн хөгжлийн гарц болох боомтууд, аймгуудыг холбох, аялал жуулчлалыг дагасан өндөр эрчимтэй гэсэн томоохон замууд багтсан.
Аливаа улсын эдийн засгийн суурь хөгжил нь дэд бүтцийн хөгжил байдаг. Тиймээ төсөв, хөрөнгө оруулалтын эдийн засгийн үр өгөөжийг өндөр байлгахын тулд улс орнууд дэд бүтуийн хөрөнгө оруулалтаа сайжруулах ёстой гэж олон улсын зөвлөмжууд ч гардаг. Тиймээс бидний дараагийн асуудал бол эрчим хүчний суурь бүтэц юм. Одоо байгаа эрчим хүчний суурилагдсан хүчин чадал нь 1699 мегаватт байна. Ирэх жилүүдэд улсын төсөв, гадаад зээл, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 4 жилийн хугацаанд эрчим хүчний эх үүсвэрийг 1650 мегаватт-аар нэмэгдэнэ. Одоо байгаагаа дахин нэг нэмэгдүүлсэн мэт хэмжээгээр нэмэгдүүлэх ийм зоригтой шийдвэр, бүтээн байгуулалтыг Засгийн газраас хийж, хэрэгжүүлэх юм.
Эдгээрийн зэрэгцээ Боомтуудын хөгжлийг эрчимжүүлнэ. Өмнө хэрэгжиж ирсэн ажлуудаа үргэлжлүүлэн хэрэгжүүлж, боомтын нэвтрэх чадвар, авто зам зэргийг үргэлжлүүлэн хийж, хэрэгжүүлнэ.
Энэ бүхний цаана нийгмийн салбарын асуудлуудыг орхигдуулж болохгүй. 2023 онд нийгмийн салбарт шинэ хөрөнгө оруулалт хийхгүйгээр хэрэгжүүлж байгаа бүх төслүүдийн ажлыг дуусгасан. 2024 онд салбарын шинэ хөрөнгө оруулалтуудыг төсөвлөөд хэрэгжүүлсэн ч гүйцэтгэл хангалтгүй байгаа. Ийм үед нь дахин шинэ хөрөнгө оруулалт төсөвлөвөл ажлыг тарамдах байдал үүснэ. Тиймээс ирэх жилүүдэд хөгжлийн томоохон бүтээн байгуулалтаа голлон хэрэгжүүлээд нийгмийн салбарын төслүүдийг үргэлжлүүлэн гүйцэтгэнэ. Үүнд улсын хэмжээнд 90 сургууль, 62 цэцэрлэг, 31 эмнэлэг ашиглалтад орно.
Дээрх төлөвлөсөн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд ажиллах хүчин, түүхий эд, бараа материалын үйлдвэрлэл зэргийг маш сайн судлан тооцох юм.”
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тусгагдсан боддлогуудын хүрээнд хэрэгжүүлэх томоохон 17 төслийг дор танилцуулья.
Дэд бүтэц, бүтээн байгуулалтын 14 мега төслийг хэрэгжүүлэх Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгаврыг Засгийн газрын 2024 оны есдүгээр сарын 11-нд болсон ээлжит хуралдаанаар албажуулсан юм.