ДЭЛХИЙН БАНК МАНАЙ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧ, ДЭД БҮТЦИЙН САЛБАРЫГ ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЛЭЭ
2024.09.27
Гадаад харилцаа

ДЭЛХИЙН БАНК МАНАЙ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧ, ДЭД БҮТЦИЙН САЛБАРЫГ ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЛЭЭ

Дэлхийн банкны Хятад, Монгол болон Солонгос Улс хариуцсан захирал Мара К.Уорвикыг хүлээн авч уулзлаа. /2024.09.27/

Уулзалтын үеэр Дэлхийн банк, Монгол Улс хооронд шинээр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ, Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлого, хөгжлийн тэргүүлэх чиглэлийн талаар санал солилцлоо.

Мара К.Уорвик Дэлхийн банк Монгол Улсын эрчим хүчний салбар болон уур амьсгалын тэсвэртэй байдалд онцгой анхаарч байгааг дурдаад, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаа онцоллоо.

Мөн цаашид Монгол улсын хөгжлийн тэргүүлэх салбарууд болох эрчим хүч, дэд бүтэц, хувийн хэвшилд түлхүү хөрөнгө оруулалт хийж,дэмжин ажиллахаа илэрхийлэв.

ШИНЭ МЭДЭЭ