51260890
odontuyas@parliament.mn
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
2025
2024
2023
2022
2021
2020
2019
2018
2017
2016
Жиргэх
2024.09.25
Орон нутгийн хөгжил
БОУАӨ-ИЙН САЙД С.ОДОНТУЯА ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа есдүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн салбар газрууддаа ажиллав.
Сайд, салбар газрын дарга нарын багтсан томилолтын баг эхлээд Өвөрхангай аймгийн Байгаль орчны газрын үйл ажиллагаатай танилцлаа. Тус газар нь аймгийн нутаг дэвсгэрт байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар явуулж байгаа төрийн бодлого шийдвэрийг аймгийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх үүрэг бүхий орон нутгийн бие даасан агентлаг юм. Нийт 33 хүний орон тоотойгоор үйл ажиллагаа явуулдаг тус газар нь салбарын сайдад хандан Ногоон байгууламжийн тухай хуулийг яаралтай батлуулах, Арвайхээр сум дахь дулааны цахилгаан станцын барилгын тодорхойгүй шалтгаанаар зогсоод байгаа ажлыг үргэлжлүүлэх, мөн тус станцын барилгын шугам сүлжээний ажлыг шийдвэрлэх зэрэг зургаан шийдвэрлэх шаардлагатай асуудлаа салбарын сайдад уламжиллаа.
Мөн цаашид улсын төсвөөр хийгдэх ойжуулалт, ойн зурвас байгуулах ажлын тоо хэмжээг тус аймагт нэмэгдүүлэх, Ойн дагалт баялаг ашиглах журамд өөрчлөлт оруулах, улсын тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын чиглэлээр олгогдсон газрын сунгалтыг хурдан шийдвэрлэх, сунгагдах боломжгүй газруудыг чөлөөлүүлэх, аялал жуулчлалын чиглэлийн бизнес эрхлэгчдийн Ногоон зээл хөтөлбөрт хамруулах ажлыг эрчимжүүлэх зэрэг 10 гаруй хэрэгжүүлэх шаардлагатай асуудал байгааг онцлов
Үргэлжлүүлэн Онги-Таац голын сав газрын захиргаа нь сав газрын хэмжээнд усны нөөцийн хомсдол, бохирдлоос хамгаалах, боломжит нөөцийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, орон нутгийн болон салбар дундын зохицуулалтыг хангах, усны нөөцийг нэгдсэн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх Төрийн захиргааны байгууллага юм.
Тус сав газрын захиргаанаас салбарын сайдад хандан албан хаагчдын цалинг аймаг, суманд ажиллаж байгаа албан хаагчид ижил болгох, орон нутгийн нэмэгдлийг олгох, албан хаагчдын техник тоног төхөөрөмжийг сайжруулах, шинэчлэх зэрэг долоон шийдвэрлэх асуудлаа танилцууллаа.
ШИНЭ
МЭДЭЭ
Агаар, орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна
2024.12.30
Түүхий нүүрс түлдэг аж ахуйн нэгжүүдээр орлоо
2024.12.30
Төрийн захиргааны байгууллагыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулж баяр, амралтын өдрүүдэд Засгийн газрын гишүүд ажиллана
2024.12.30
САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ СТАНДАРТЫГ НЭН ЯАРАЛТАЙ ӨӨРЧИЛНӨ
2024.12.24
Төрийн болон нутгийн захиргааны байгууллагыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ
2024.12.20
С.Одонтуяа: Багануурын уурхайг түшиглэн хагас коксожсон нүүрсний үйлдвэр байгуулна
2024.12.20
Хатуу түлшний хэрэглээг бууруулж, гэр хорооллын айл өрхийг хийн түлшинд шилжүүлэх төсал эхэлсэн
2024.12.20
С.Одонтуяа: Зөвшөөрөлгүй түүхий нүүрс хэрэглэж байгаа газруудад захиргааны хариуцлага ногдуулна
2024.12.18
“Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо байгуулж, бүрэлдэхүүнийг баталлаа
2024.12.18
“Яндангүй бүс” байгуулна
2024.12.18
С.Одонтуяа: Төрийн байгууллагын автомашинуудад евро-5 стандартын шатахуун ашиглана
2024.12.18
Дотоод орчны чанар нь гадаад орчны агаарын чанартай шууд хамааралтай
2024.12.18
Улсын хэмжээнд тусгай хамгаалалттай 120 газар бий
2024.12.16
БОУАӨЯ-ААС АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДАЛ ҮҮСГЭГЧ БАЙГУУЛЛАГУУДАД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
2024.12.16
Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж
2024.12.16
Баянгол дүүрэгт туршилтын журмаар 2000 зуух тараасан бол, одоо 28,3 тэрбум төгрөгөөр 32 000 зуух авч, иргэдэд тараахаар болжээ
2024.12.13
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 16 дугаар бага хурлын хүрээнд олон уулзалт боллоо
2024.12.09
Бэлчээр, мал аж ахуй ба газрын доройтлыг бууруулах шийдэлд жендэрийн асуудлыг тусгахыг сайд С.Одонтуяа уриаллаа
2024.12.05
Уул уурхайн томоохон төслүүдтэй усны төслүүдийг уялдуулж хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийхэд Монгол Улс бэлэн байна
2024.12.04
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хурал үргэлжилж байна
2024.12.04