Б.Жавхлан: Ирэх онд 90 сургууль, 61 цэцэрлэг, 32 эмнэлэг ашиглалтад орно
2024.10.02
Эдийн засаг, Худалдаа

Б.Жавхлан: Ирэх онд 90 сургууль, 61 цэцэрлэг, 32 эмнэлэг ашиглалтад орно

УИХ дахь МАН-ын бүлэг намрын ээлжит чуулганы хамгийн анхны хурлаа хийлээ. Бүлгийн хурлаараа 2025 оны төсвийн төслийг хэлэлцжээ. Сангийн сайд Б.Жавхлан бүлгийн гишүүддээ төсвийн төслөө танилцуулсан байна. Ирэх жилийн төсвийн онцлог нь бүсчилсэн хөгжлийг дэмжсэн агуулгатай гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан онцолж байлаа. Тэрээр "14 мега төслөөс ажлаа эхлэхэд бэлэн байдлаа хангачихсан дөрвөн төсөл байгаа. Энэ дөрвөн төслийг санжүүлэхэд бэлэн болсон.

Өмнөх жилүүдэд төсвийн хөрөнгө оруулалтаар олон төсөл эхлүүлдэг байсан бол. Энэ удаад 38 төсөл л шинээр эхэлнэ. 602 төсөл үргэлжлүүлнэ. Ирэх онд 90 сургууль, 61 цэцэрлэг, 32 эмнэлэг ашиглалтад орно. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэлд 957 тэрбум төгрөг зарцуулна" гэлээ.

Сангийн сайд мөн өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэгт 2025 оны төсвийн төслөө танилцуулах юм байна.

ШИНЭ МЭДЭЭ