2024.10.02
Орон нутгийн хөгжил
ХӨВСГӨЛ: Цагааннуур суманд хийгдэхээр төлөвлөгдсөн ажлуудын хяналтыг хийж дахин үүрэг өглөө
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Хөсвгөл аймгийн Цагааннуур сумын иргэдийн уулзалт болж 2025 оны төсөвт оруулах санал, цаашид хамтдаа хийж хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ, "Цагааннуур суманд яаралтай соёлын төв болон сургууль эмнэлгийн бүтээн байгуулалт хийх шаардлагатай байна. Хунтийн нуурд гүүр барьж, хар галууг устгах шаардлагатай. Архигүй болж эрүүл, соёлтой сумыг хүсэж байна. Мөн мал аж ахуйн болон арьс шир боловсруулах томоохон үйлдвэртэй болж, жимс жимсгэнэ цагаан идээний боловсруулах үйлдвэртэй болох болон хаш ногоон чулааг эцсийн бүтээгдэхүүн болгох үйлдвэр, тоног төхөөрөмжтэй болох хэрэгтэй" гэв.