МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.10.03
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Г.Уянгахишиг: Уул уурхайн бирж дээр заавал оролцох ёстой субъектийг одоо хэр нь оролцуулаагүй байна!

УИХ-ын чуулганы 2024.10.03-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг:

Нэгт, хөтөлбөрийн 1,3,13 - дээр байгаа Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын талаар асуумаар байна. Үүн дээр төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын засаглалыг сайжруулах талаар ярьж байгаа биз дээ. Үүнийг тодруулмаар байна. Учир нь төрийн өмчийн оролцоотой буюу нөгөө Хөрөнгийн бирж, Эрдэнэс тавантолгой, Төрийн банк гэх мэт нь орохгүй болчхоод байна. Нөгөө талаасаа хөтөлбөрийн заалт дээр ОУ-ын менежментийн багийг оруулж ирнэ гэх. ТУЗ-ийн үйл ажиллагаа одоогийнхоор явж байгаа тохиолдолд менежментийн багийг сайжруулаад үр дүн гарахгүй. ТУЗ-ийн бүтэц буюу төрөөс төлөөлөл орж ирж байгаа дээр сайн ажиллах ёстой. Үүн дээр ямар төлөвлөгөө байгаа вэ? 

Хоёрт, хөтөлбөрийн 1,2,14-т байгаа Уул уурхайн биржийн тогтолцоог бэхжүүлнэ гэх. Одоог болтол хувийн хэвшлийн брокерууд орж чадахгүй байгаа. Гэтэл хууль дээрээ брокероор дамжуулна гэсэн атал өнөөдрийг хүртэл боломжоор хангаагүй байна. Гэтэл энэ хөтөлбөрийн 1,3,12-р заалт дээр хувийн хэвшлийн оролцоог дэмжинэ, төр өрсөлдөхгүй гэсэн мөртөө хөрөнгийн болон уул уурхайн бирж дээр заавал оролцох ёстой субъектийг одоо хэр нь оролцуулаагүй байна. Тиймээс оролцуулах тал дээр ямар төлөвлөгөө байна, тайлбар өгнө үү? 

Гуравт, ХЭҮК өөрийн гэсэн байртай байх ёстой. Харин Засгийн газрын байруудад түрээсээр байгаа нь ХЭҮК-ийн мэдээлэл хүргэх, олон нийтийн байгууллагатай хамтран ажиллах, эрх нь зөрчигдөөд буй хүмүүстэй ажиллахад нэлээдгүй хүндрэлтэй байгаа нь ажиглагдсан. Тиймээс ХЗБХ-ны хуралдаан дээр ХЭҮК нь тусдаа байртай байх ёстой, түүнийхээр хажуугаар НҮБ-ын сургалтын байрыг барьж байгуулах ёстой гэсэн амлалтаа биелүүлэх ёстой гэдгийг дэмжээд явсан. Хөтөлбөрийг харахад энэ асуудал тусгагдаагүй, төсөл дээр ч орж ирээгүй байна. Үүн дээр хариулт өгнө үү?

Дөрөвт, 2025 оны хөгжлийн хөтөлбөр гэдэг маань тэр ондоо л хэрэгжих ёстой үйл ажиллагаанууд гэж ойлгож байгаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр гэдэг шиг нэлээдгүй ерөнхий тусгагдсан юмнууд харагдаад байна. Тухайлбал, маш том хэмжээний төсөл байлаа гэхэд, тухайн төслүүдийн яг аль хэсэг нь 2025 онд хэрэгжих юм гэдэг нь тусдаа байх ёстой. Нэг ёсондоо, урт хугацааны буюу 4-5 жилийн хөтөлбөрөөс юугаараа ялгарах вэ? 

Түүний асуултад, ЗГХЭГ-ын сайд Н.Учрал хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ