"Эргэх холбоо-4" Баруун-Урт хотод ажиллалаа
УИХ-д Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлөн сонгогдсон УИХ-ын гишүүн О.Саранчулуун болон УИХ-ын гишүүн У.Отгонбаяр, М.Ганхүлэг, Соронзонболд Энхтүвшин нар Хүний эрхийн чиглэлээр өрх толгойлсон ээж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод уулзлаа.
М.Ганхүлэг УИХ-ын гишүүн
Уулзалтын үеээр дараах саналууд гаргалаа. Сүхбаатар аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвтэй болох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг орон сууцжуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлчилгээний төв болон зам талбай байхгүй, хиймэл гар, хөл буюу протезыг хийлгэх газар байдаггүй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрагч буюу туслахын цалинг шийдвэрлэх хүсэлтүүдийг тавилаа.
Сүхбаатар аймагт нийт 3000 хөгжлийн бэрхшээлтэй хүн амьдардгаас Баруун-Урт хотод 1000 хүн, харааны бэрхшээлтэй 330 хүн, сэтгэц мэдрэлийн оноштой 1000 хүн амьдардаг.
олбоо хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд жилд нэг удаа хамтран үйл ажиллагаа зохион байгуулахаар шийдвэрлэлээ.