МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Тойрогтоо ажиллаж, иргэдийнхээ санал бодлыг сонслоо
2024.09.28
Орон нутгийн хөгжил

Тойрогтоо ажиллаж, иргэдийнхээ санал бодлыг сонслоо

Алтанцөгц суманд ажиллах үеэр тус сумын төвийн 3 км хатуу хучилттай авто замын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй Ховд голын 217 у/м төмөр бетон гүүр, шинээр баригдаж буй цэцэрлэгийн ажлын явцтай танилцлаа.

Тус сумын төвийн 3 км хатуу хучилттай авто замыг Гранд Гөүд Групп ХХК Улсын төсвийн 3,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэсэн бол Ховд голд баригдаж буй 217 у/м төмөр бетон гүүрний ажлыг Улсын төсвийн 9,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Жол ХХК гүйцэтгэж байна.


УИХ-ын гишүүн Т.Аубакир, аймгийн Боловсрол, Шинжлэх Ухааны газрын дарга С.Хонаев нарын хамт Өлгий сумын 12 дугаар багт шинээр ашиглалтад орсон 100 ортой цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, тус сумын цэцэрлэгийн эрхлэгч нартай уулзалт хийлээ

.БАЯННУУР, САГСАЙ, УЛААНХУС СУМУУДАД УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Т.АУБАКИРЫН ХАМТ АЖИЛЛАЛАА

Улсын Их Хурлын чуулган завсарласан энэ үеэр иргэдтэй уулзаж тэдний үзэл бодлыг сонсож, УИХ-аас хэлэлцэн баталсан хууль тогтоомж болон Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцууллаа.