МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

АН-аас нэр дэвшигчийг дэмжиж иргэдийн уулзалтад оролцлоо
2024.10.06
Улстөр

АН-аас нэр дэвшигчийг дэмжиж иргэдийн уулзалтад оролцлоо

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл Нийслэлийн ИТХ, Хан-Уул дүүргийн ИТХ-ийн сонгуульд АН-аас нэр дэвшигчдээ дэмжиж иргэдийн уулзалтад оролцлоо.

Мөн тэрээр энэ хороонд амьдардаг иргэний хувиар үг хэлэхдээ,

"АН анхнаасаа иргэдийн оролцоог дэмжиж, анхан, дунд шатанд эрхийг шилжүүлэх бодлогыг байнга зарчим болгосоор ирсэн. АН-ыг шат шатанд дэмжвэл иргэд эрхтэй, эрх чөлөөтэй болно" гэв.

Иргэдийн зүгээс, "манай дүүрэг хороонд хуримтлагдсан асуудал асар их байх юм, санхүү зарцуулах ажлуудад эрэмбэ дараа гэж байх ёстой. Хэрэв иргэдээс асуувал бродюрыг энэ тэргүүнд солиод өг гэж лав хэлэхгүй" хэмээв.

ШИНЭ МЭДЭЭ