2024.10.08
Гадаад харилцаа
Ч.УНДРАМ ГИШҮҮН ПРОГРЕССИВ АЛЬЯНС ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНЭЭР СОНГОГДЛОО
Чилийн Бүгд Найрамдах Улсын Сантьяго хотод зохион байгуулагдаж буй Олон Улсын Прогрессив Альянс байгууллагын Дэлхийн конвенцод УИХ-ын гишүүн Ч.Ундрам Монгол Улсаа төлөөлөн оролцож байна.
Энэ удаагийн Дэлхийн конвенцоор Прогрессив Альянс байгууллагын Удирдах Зөвлөлд нийт 40 улсын төлөөлөл сонгогдсон бөгөөд 2024-2027 онд тус байгууллагыг төлөөлж тэрээр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамт ажиллахаар боллоо.
Прогрессив Альянс Олон Улсын байгууллага нь 2013 онд байгуулагдсан бөгөөд ардчиллыг хамгаалах, эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтөөс сэргийлэх, энх тайван аюулгүй байдлыг хангах, жендерийн тэгш байдлыг хангах зэрэг орчин цагт тулгарч буй хамгийн чухал асуудлуудын талаар санал бодлоо илэрхийлэн хэлэлцүүлэг өрнүүлж, нэгдмэл шийдэлд хүрэх арга зам, хөтөлбөрийг хамтдаа боловсруулж, хэрэгжүүлэх зорилго бүхий олон улсын эрх баригч намуудын холбоо юм.
Америкийн дэвшилтэт холбоо, Европын социалистуудын нам (PES), Европын парламент дахь социалистууд ба ардчилагчдын бүлэг, Ази дахь Нийгмийн ардчиллын сүлжээ (SocDem Asia), Төв Африкийн Прогрессив Холбоо (CAPA) болон Арабын Социал Демократ Форум (ASDF) зэрэг бүс нутгийн намын сүлжээнүүдтэй нягт хамтран ажилладаг тус холбоонд өдгөө олон улсын 140 гаруй нам, сайн дурын байгууллага нэгдсэн байна.
ШИНЭ МЭДЭЭ
"Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган" боллоо
2024.10.28
Ч.Ундрам: Хөрс бохирдвол хүнс бохирдоно!
2024.08.30