2024.10.01
Орон нутгийн хөгжил
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн тойргийнхоо иргэдтэй уулзлаа
Төвшрүүлэх суманд ажилллаж, иргэд төлөөлөгчидтэй уулзлаа. Зарим малчдын зүгээс хуулиудаас хөрсөн дээрээ бууж хэрэгжиж буй хууль ховор байгааг анхааруулж байна.
Тухайлбал,
- Өвс тэжээлийн үнийг төрөөс тогтвортой барих зохицуулалттай болгох,
- Малын махыг худалдан авдаг газрууд цөөн, оочир дараалалтай ихтэй, ноосны урамшуулал сүүлийн жилүүдэд олгогдохгүй байгаа зэрэг хүндрэлийг холбогдох байгууллагад уламжлах,
- Үлийн цагаан оготно устгалын зардал төсөвт сууж буй эсэх,
- Төрийн албанд ажилласан он жил нь дутуу бичилттэй, архив бүртгэл алга болсон ахмадууд хэрхэх зэрэг асуудлыг сонирхон лавлаж байлаа.