МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

СУМДАД БОЛОВСОН ХҮЧИН, ХҮНИЙ НӨӨЦ ИХЭЭР ДУТАГДАЖ БАЙНА
2024.10.30
Орон нутгийн хөгжил

СУМДАД БОЛОВСОН ХҮЧИН, ХҮНИЙ НӨӨЦ ИХЭЭР ДУТАГДАЖ БАЙНА

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын иргэдтэй уулзаж, ирээдүйгээ хамтдаа төлөвлөх саналын жагсаалтаа гаргалаа.

Иргэдийн зүгээс Рэнчинлхүмбэ суманд яаралтай гүүр даваа засах болон Мөрөн, Улаан-Уул сумтай холбосон засмал замын ажлыг эхлүүлэх болон сургуулийн барилгыг ашиглалтад оруулах шаардлагатай байгаагийн сацуу боловсон хүчин болон багш нар дутагдалтай байна. Түүнчлэн малын гаралтай түүхий эд хүлээн авах цэг, боловсруулах үйлдвэр болон ноос арьсан бүтээгдэхүүний цехүүд хийх хэрэгтэй. Мөн хүнсний ногоо, малын ногоон тэжээл тарих сонирхолтой. Өрхийн үйлдвэрлэлд санхүүгийн болон тоног төхөөрөмжийн туслалцаа хүсэж байна гэв.

ШИНЭ МЭДЭЭ