МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Боловсролын салбарын асуудлыг судлаж, дүгнэлт гаргах ажлын хэсэг хуралдлаа
2024.10.01
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Боловсролын салбарын асуудлыг судлаж, дүгнэлт гаргах ажлын хэсэг хуралдлаа

Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцаж, бүх шатны сургуулийн багшийн хомстлыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр (2024.10.01) хуралдав.

Ажлын хэсэг Улсын Их Хурлын даргын 2024 оны 114 дүгээр захирамжаар байгуулагдсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах ахалж, Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, Р.Сэддорж, Ж.Алдаржавхлан, О.Амгаланбаатар, М.Бадамсүрэн, Р.Батболд, Д.Бум-Очир, Д.Ганбат, Г.Дамдинням, С.Зулпхар, Ц.Мөнхтуяа, У.Отгонбаяр, Г.Очирбат, О.Саранчулуун, Б.Түвшин, А.Ундраа, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн, С.Эрдэнэболд нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Ажлын хэсгийн анхны хуралдаанд Улсын Их Хурлын 12 гишүүн оролцсон бөгөөд өөрсдийн санал болон ажлын хэсгийн ажиллах үндсэн чиглэл, цар хүрээ, үндсэн чиглэлийн хүрээнд Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилт, түүний хүрээнд хийгдсэн судалгаа, тайлан, тэдгээртэй холбоотой мэдээллийг сонсох талаар саналаа хэлэлцлээ.

ШИНЭ МЭДЭЭ