МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.10.17
Улстөр

Б.Бат-Эрдэнэ: Ипотекийн зээл дээрэм болчихсоныг Монголбанк хүлээн зөвшөөрөөд яваад байж болохгүй!

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.10.17/ нэгдсэн хуралдаан эхэлллээ. Хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Манай улсын инфляц хавсарсан шокуудын нөлөөгөөр 2022 оны дунд үе хүртэл эрчтэй нэмэгдэж 16,9 хувьд хүрээд байсан. 2023 оноос тогтворжиж экспорт эрчимжсэний хэрэгцээ, мөнгөний бодлогын төлөв чанга түвшинд хадгалагдсанаар инфляц 2024 оны 7 дугаар сард 5,5 хувь болон буурсан. 2025 онд зорилтот түвшинд хадгалагдахад дараах хүчин зүйлс чухал үүрэг гүйцэтгэхээр байна.

  • Нэгдүгээрт, худалдааны түнш орнуудын эдийн засаг тогтвортой байж, худалдааны эргэлтэд доголдол үүсгэхгүй байх.
  • Хоёрдугаарт, улирлын шинжтэй үнэ нь өсдөг дотоодын хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтворжуулж үнийн хэлбэлзлийг бууруулах.
  • Гуравдугаарт, төсвийн зардал огцом нэмэгдэж инфляцад үзүүлэх эрэлтийн дарамтыг нэмж өдөөхгүй байх гэдгийг инфляцтай холбож та бүхэн өөрсдөө эдгээр үзүүлэлтийг гаргаж ирсэн байна.

Монгол банк ярихдаа, арилжааны банкнуудын бодлогод бид оролцохгүй гэдэг. Нөгөө талдаа та бүхний инфляцтай холбоотой асуудал дээр хуувийн ААН-үүдийн асуудал энд хөндөгдөж байна. Цаашдаа Монгол банк хувийн хэвшил болон өөрсдийн бодлого гэдгээрээ явах уу. Эсвэл Монгол банкныхаа бодлогыг бариад явах юм уу. Дээрх 3 үзүүлэлтийг өөрсдөө хангаж чадна гэж үзэж байна уу?

Та бүхний стратеги дээр жижиг дунд бизнесийг санхүүгийн хүртээмж сайжруулах гээд бичсэн байгаа. Харин зээлийн хүү буурахгүй байгаа шүү дээ. Хэрхэн хувийн хэвшил, бизнесийнхний санхүүжилт болон бизнесийн санхүүгийн хүртээмжийг сайжруулах вэ. Үүн дээр та бүхэн ямар бодлого баримталж байна вэ?

Зээлийн хүүтэй холбоотой асуудал дээр Монгол банк өөрсдөө голчлон бодлого гаргах хэрэгтэй. Арилжааны банкнуудын өөрсдийн асуудал гээд хаядаг хэлбэр байж болохгүй.

Ипотекийн зээлийн хүртээмжтэй холбоотой асуудал. Орон нутагт орон сууцжуулах хөтөлбөрийн хэрэгжүүлж гэмээ нь хот, хөдөөгийн сэргэлт, ЗГ-ын бодлого явагдана. Орон нутагт багш, эмчийн хомдолд орсон. Тиймээс ипотекийн хүртээмжтэй холбоотой асуудлыг бодлогын түвшинд барих хэрэгтэй. Ний нуугүй хэлэхэд ипотекийн зээл дээрэм болчихсон байна. Тухайлбал, 80 саяын зээл аваад эргээд 300 сая болгон төлж байна гэхчлэн. Тэгэхээр ийм дээрмийг Монгол банк хүлээн зөвшөөрөөд яваад байж болох юм уу.

ШИНЭ МЭДЭЭ