2024.10.18
Гадаад харилцаа
УИХ-ын хяналт шалгалтын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн, БСШУС-ын байнгын хорооны дарга Ч.Ундрам АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн /USAID/ Хууль тогтоох байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх асуудал хариуцсан зөвлөх Кевин Гаштай уулзлаа.
АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг нь ардчилсан засаглалыг бэхжүүлэх, улс орнуудын хөгжилд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ олон улсын хөгжил, хүмүүнлэгийн хүчин чармайлтыг удирдан чиглүүлдэг юм.
Уг уулзалтаар ардчилсан засаглалыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.
ШИНЭ МЭДЭЭ
"Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган" боллоо
2024.10.28
Ч.Ундрам: Хөрс бохирдвол хүнс бохирдоно!
2024.08.30