2024.10.18
Ч.Лодойсамбуу: Зарчимгүй асуудал орж ирсэн бол "унагаах" эрхийг нь парламентад үлдээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /202410.18/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:
УИХ-ыг хариуцлагатай байлгаж, хариуцлагатай удирдаж хуралдах шаардлагатай байна. Өчигдөр үндсэн асуудал нэг удаа унаад, араас нь горимын санал төхөөрөмжөөр шалтаглаад хоёр удаа оруулаад унагаад сүүлд нь маргааш санал хураая гэж тарсан. УИХ-ын дарга маргааш санал хураая гэж алх цохьсан. үүнийг би баталгаажуулж байгаа гэж ойлгож байна.Засгийн газрын саналын эсрэг сайд нь зогсож байгаа бол үүнийгээ ярилцаад шийддэг бол.
Парламентын гишүүд санал өгөхдөө дэлгэцэн дээр байгаа сонголтоо ашиглаж татгалзсан санал өгч болох уу. Бүх юман дээр төхөөрөмжид буруу өгөөд байгаа. Гурван төгөлдөршил гэх мэт сүртнй нэр өгөөд байгаа уг нь энэ ажлаас шинэчлэл эхэлнэ. Хөгжлийн төлөвлөгөөтэй холбоотой зарчимгүй асуудал орж ирсэн бол үүнийг парламентад нь үлдээ.
ШИНЭ МЭДЭЭ
УИХ-ын дэгийн тухай хуулийг баталлаа
2024.08.23