2024.10.18
Эрүүл мэнд
Т.Мөнхсайхан: ЭМДС-ийн нөхцөл байдал хүнд байгаа ч салбарын хэмжээнд ажилчдын цалин, урамшууллыг хязгаарласан зүйл байхгүй
Т.Мөнхсайхан: ЭМДС-ийн нөхцөл байдал хүнд байгаа ч салбарын хэмжээнд ажилчдын цалин, урамшууллыг хязгаарласан зүйл байхгүй. ХУД-ийн Эрүүл мэндийн төвд үүссэн асуудал бол тухайн байгууллагын удирдлагын зохион байгуулалт, ажлын арга барилтай холбоотойгоор үүссэн нөхцөл байдал гэж үзэж байна.
ХУД-ийн Эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, ажилчид удирдлагын дарамт дор хүнд хүчир нөхцөлд ажиллаж байгаагаа илэрхийлж, эсэргүүцэл зарласантай холбогдуулж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан байр сууриа илэрхийллээ.