МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Нэг талд хэт давуу байдал бий болгосон хуулийн зохицуулалтыг арилгахад анхаарна
2024.10.14
Улстөр

Нэг талд хэт давуу байдал бий болгосон хуулийн зохицуулалтыг арилгахад анхаарна

УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцжээ.

Хуралдааны эхэнд 2025 онд баримтлах Мөнгөний бодлогын талаарх төв банкны удирдлагын мэдээллийг сонсож, улмаар бүлгийн гишүүд мөнгөний бодлогыг төсөвтэй уялдуулах нь зүйтэй гэж үзсэн байна. Мөн Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнд дүгнэлт хийсэн аж. Тус нам 330 сумаас 159-т, 21 аймгаас 7-нд, 9 дүүргээс нэгт нь ялалт байгуулж, нийслэлд ялагдал хүлээсэн юм. Энэ удаагийн сонгуулийн үйл явцад дүгнэлт хийж үзэхэд, санал хураалтыг 20 цагт хааж, баасан гарагт зохион байгуулсан нь нийслэлд ирц бага байхад нөлөөлсөн. Энэ мэтээр МАН өөрсдөдөө ашигтай байдлаар сонгуулийн зохион байгуулалтыг хийсэн ба цаашид сонгуультай холбоотой хууль тогтоомжуудад анхаарч, нэг талд хэт давуу байдлыг бий болгосон зохицуулалтыг арилгахад чиглэсэн ажлын хэсгийг байгуулахаар тогтжээ.

Түүнчлэн 2024-2028 онд мөрдөх тус бүлгийн дотоод журмыг авч хэлэлцсэн аж. 

ШИНЭ МЭДЭЭ