МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Булган аймгийн сумдад ажиллав
2024.10.10
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Булган аймгийн сумдад ажиллав

ГАЗАР ТАРИАЛАН, ШИНЭ ХОРШОО, МАЛЧДЫН АМЬЖИРГААГ ДЭЭШЛҮҮЛЭХ АЖЛУУДЫГ ХИЙНЭ

Булган аймгийн Орхон сумын иргэдтэй уулзлаа. Иргэдийн хувьд ажлын байрыг бий болгох нэн шаардлагатайг дурдахын хажуугаар сумандаа сайхан амьдрах бүтээн байгуулалтуудыг хийхийг хүсэж байна. Цаашдаа Засгийн газраас орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сумг засмалжуулах, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих ажлуудыг хийх нь нэн тэргүүний хийх ажил гэдгийг онцоллоо.

ЗАМ ДАГАСАН СУМЫН ХӨГЖЛИЙГ ИЛҮҮ ХУРДАЦТАЙ, АЖЛЫН БАЙРТАЙ, ОРЛОГОТОЙ, ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ БОЛГОМООР БАЙНА

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын иргэдтэй уулзаж 2025 онд хийж хэрэгжүүлэх бүтээн байгуулалт, ажлын саналыг авлаа. Эгийн голын усан цахилгаан станцын ажлыг яаралтай эхлүүлэх саналтай байна. Сумын иргэдийн хувьд дулааны шугам сүлжээг өргөтгөх, Залуу гэр бүл, залуучуудыг дэмжих, суманд сайхан амьдрах орон сууцыг барих, Соёл спортын цогцолбортой болох саналуудыг өглөө.

БАГА ИЛЭНХИЙН БООМТОО НЭЭЖ, БОСОО ТЭНХЛЭГИЙН ЗАМАА ТАВЬЖ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛАА ХӨГЖҮҮЛНЭ

Булган аймгийн Тэшиг сумын иргэдтэйгээ уулзаж УИХ болон Монгол Улсын Засгийн газар үйл ажиллагааны талаар танилцуулж 2025 оны төсвийн саналыг сонслоо. Сумын хүнд хүндрэлтэй нэг асуудал нь эрчим хүч, нэгдсэн шугам сүлжээ, халаалттай болох асуудал.
Эгийн голын усан цахилгаан станцыг яаралтай эхлүүлэхийг хүсэж байна. Багш, эмч асуудал хүний нөөцийн хувтд тулгамдсан асуудал хэвээр байна.

Хангал-Хялганат-Сэлэнгэ-Тэшиг аялал жуулчлалын чиглэлд онцгойлон анхаарч хөгжүүлнэ

Булган аймгийн Сэлэнгэ сумын иргэдтэйгээ уулзаж 2024-2028 онд хийж хэрэгжүүлэх ажлын саналыг хэлэлцлээ.
Ингэтээс - Эрдэнэт холбосон автозамтай болбол хөгжил хурдасна. Мөн боловсролын асуудал, ур чадвартай мэргэшсэн багш дутагдалтай байна. Суманд ирж амьдрах нөхцлийг бүрдүүлэхгүйгээр ирэх багш байхгүй.

ХЯЛГАНАТ ТОСГОН АЯЛАГЧ ЖУУЛЧДАД ЗОРИУЛСАН ҮЙЛЧИЛГЭЭГЭЭР АЖЛЫН БАЙР БИЙ БОЛЖ, ОРЛОГОТОЙ БОЛОХ БОЛОМЖТОЙ

Гэрэлтүүлэгтэй, камертай аюулгүй, эрсдэлгүй гудамжийг хүсэж байна. Ахуй үйлчилгээний төв, угаалга, цэвэрлэгээ үйлчилгээ, хими цэвэрлэгээтэй болмоор байна.
Төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хариуцлагатай байлгах, төвлөрсөн хогийн цэгээ хурдан бий өолгох шаардлагатай. Залуучуудыг ажлын байртай болгох тал дээр анхаарах, Аялал жуулчлал хөгжсөнтэй холбоотой байгаль орчин бохирдож байна анхаарах, хамгаалах.

СУМ, ОРОН НУТГАА ХӨГЖҮҮЛЭХ ЁСТОЙ АТАЛ ӨНГӨРСӨН ЖИЛҮҮДЭД СУМЫН УДИРДЛАГУУД ЮУ Ч ХИЙСЭНГҮЙ ГЭЖ ШҮҮМЖЛЭЛЭЭР УГТЛАА

Тус сумын хэмжээнд халуун ус, дулааны болон инженерийн шугам нэгдсэн холболт, залуучуудын хөгжлийн төв, хүүхдийн дотуур байр, төрийн албан хаагчдын орон сууц цэцэрлэг, сургууль гээд бүтээн байгуулалтууд хэрэгтэй байна.

ШИНЭ МЭДЭЭ