МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Н.Батсүмбэрэл: ЕБС-иуд усан сантай болно
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл ЧД-ийн ЕБС-иудын захирлуудын хамт
2024.10.21
Боловсрол

Н.Батсүмбэрэл: ЕБС-иуд усан сантай болно

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл Чингэлтэй дүүргийн сургуулиудын захирлуудыг хүлээн авч уулзлаа.

Н.Батсүмбэрэлийн хувьд Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллаж байх үедээ “Ялгааг арилгая” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн билээ. Ингэхдээ боловролын байгууллагуудын ялгаатай байдлыг арилгах, тэр дундаа хотын төвийн болон захын сургууль, цэцэрлэгийн суралцагчдын сурах орчин, багш нарын ажиллах нөхцөл ижил байх ёстой гэсэн зорилт тавьж байсан юм.

Энэ хүрээнд тус дүүргийн бүх цэцэрлэг олон улсын хөтөлбөрөөр хичээллэдэг болсон байдаг. Тэгвэл энэ удаа Чингэлтэй дүүргийн хэд хэдэн сургууль суралцагчдын бие бялдрыг хөгжүүлэх үүднээс усан сантай болсон байна.

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл энэ талаар ярихдаа, “Бид боловсролын салбар дахь "Ялгааг арилгая" зорилгын төлөө атгасан гар, зангидсан нударга мэт эв, зорилт нэгтэй ажилласан.

Яагаад төвийн сургууль, захын сургууль хоёрт ялгаа байх ёстой гэж. Яагаад тэнд сурдаг сурагч, ажилладаг багш өөр орчинд байх ёстой вэ. Үүнийг засъя гэж хамт зүтгэсэн. Эхний үр дүнгүүд гарч эхэлсэн.

Ганцхан жишээ дурдъя. Чингэлтэй дүүргийн бүх ЕБС усан бассейнтай болох зорилтын эхлэл энэ онд хотын төсвийн хөрөнгөөр 23, 27, 39-р сургуульд усан бассейн бүхий спорт цогцолбор барьж эхлүүлсэн. Бусад сургуулиуд газар чөлөөлөлтийн судалгаагаа хийж, эхлүүлсэн. ЕБС-иуд усан бассейнтай болно.” Гэлээ.

 

ШИНЭ МЭДЭЭ