2024.10.21
Б.Мөнхсоёл: Төсвийн хөрөнгө оруулалтын тухай хуулийг тусад нь боловсруулах хэрэгтэй
УИХ-ын 2024.10.18-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Хэлэлцүүлгийн үеэр хөрөнгө оруулалт, түүний эх үүсвэр, төсвийн зардалтай холбоотой асуудлууд ихээхэн анхаарал татаж байлаа.
Ялангуяа Засгийн газраас 14 мега төсөл хэрэгжүүлнэ гэж байгаа ч хөрөнгө оруулалтыг хэрхэх болон жилийн төсөвтэй хэрхэн уялдуулах зэрэг нь тодорхойгүй. Мөн жилийн төлөвлөгөөндөө захирагдаж төсөв яригдах ёстой атал төсөвтөө тааруулан төлөвлөгөөг хэлэлцэж байгаа нь учир дутагдалтай байна гэдэг шүүмжлэлүүдийг дагуулав.
Төсөв батлах нэг хэрэг. Харин төсвийн хөрөнгө оруулалтыг зохистойгоор шийдэхгүй бол талаар хэрэг болно. Тиймээс УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл төсвийн хөрөнгө оруулалт, төсвийн алдагдлыг хэрхэн бууруулах талаар өөрийн байр суурийг илэрхийлсэн юм.