МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Жангабыл: Цагааннуурын чөлөөт бүсийн ажил цаашид үргэлжлэх нь эргэлзээтэй байна
2024.10.24
Эдийн засаг, Худалдаа

Б.Жангабыл: Цагааннуурын чөлөөт бүсийн ажил цаашид үргэлжлэх нь эргэлзээтэй байна

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо /2024.10.23/-ны өдөр хуралдаж Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Байнгын хороон дээр хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Жангабыл:

Чөлөөт бүсүүдийг хөгжүүлнэ гэж ярьж байгаа ч Баян-Өлгий аймгийн Цагааннуурын чөлөөт бүсэд хашаа татсанаас өөр ажил явахгүй удлаа. Энэ ажилд энэ жил улсын төсөвт төсөв суугдаагүй байна. Энэ чөлөөт бүсийн үйл ажиллагааг цааш нь явуулах уу, хэрвээ явахгүй бол үүнийг тодорхой шийдэх хэрэгтэй. Түүнчлэн Цагааннуур тосгонд баруун таван аймгийг хангаж байсан газрын тосны бүтээгдэхүүн хадгалах сав бий. Улсын нөөцөд харьяалагддаг гэж сонссон. Тухайн үед баруун таван аймгийг хангаж байсан Үүнийг бас шийдэх хэрэгтэй байна.

Түүний асуултад Эдийн Засгийн хөгжлийн яамнаас хариулт өглөө.