МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

С.Цэнгүүн: Реформын хамгийн том сорилт нь иргэд биш ТӨК-иудын хөшүүн бүтэц, тогтсон соёл байх болов уу…
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний Дэд хорооны гишүүн С.Цэнгүүн
2024.10.24
Эрчим хүч

С.Цэнгүүн: Реформын хамгийн том сорилт нь иргэд биш ТӨК-иудын хөшүүн бүтэц, тогтсон соёл байх болов уу…

“Тэндээс тээсэн ЭМЗЭГЛЭЛ, энд ирээд хөдөлгөх ХҮЧ болов…”

Хүүхэд насандаа Австри улсад ээжийн хамт гурван жил амьдрахдаа Ази гэх тодотголоор маш их гадуурхалд өртдөг байв. Азидаа ч биш, Монгол болохоор л гадуурхаж байсан... Гаднынхан манай улсын байгалийн сайхныг л хальтхан гадарлахаас биш ахуй амьдралын хувьд “үгээгүй хоосон, ядуу хүмүүс байдаг“ гэх хүмүүсийн ойлголт тухайн үеийн бяцхан охинд маш “хүнд” туссан аж. Нэг ёсондоо тэндээс тээсэн эмзэглэл, энд ирээд их зүйлийг бодоход хүргэв. Гадагшаа гарч ажиллаж, амьдрах хүсэл тэр цагт унтарч, өөрийн хийж чадах бүхнээр эх орноо хөгжүүлж, залуучуудын үзэл санаа, бодит нөхцөл байдлыг улстөрд хүргэх “ГҮҮР” болох нь миний үүрэг гэж С.Цэнгүүн УИХ-ын гишүүн болохоосоо өмнө хэлж байсан. 

Сүүлийн үед залуус “ХЭН НЭГНИЙ ТӨЛӨӨ АМЬДРАХ” гэдэг философиос  шал өөр үнэт зүйлтэй болчихсон. Ардчилсан нийгэм тэдэнд маш их сонголтыг нээж өгсөн. Энэ нь хэн нэгнээс хамааралгүйгээр өөрийн итгэл үнэмшилд тулгуурлаж шулуун шударга үгээ хэлж, өөртөө үнэнч байх. Мөн ард түмэнд таалагдахын тулд ямар нэг байдлаар худал ярьж, хий хоосон попорч, улсын хөгжлийг хойш татдаг бус “реформ” хийх ёстой гэдгийг үргэлж сануулах ёстой. Түүнчлэн эрх мэдэл, албан тушаалын барьцаанд орох айдасгүйгээр аливаа асуудалд зоригтой дугарч, улсын хөгжилд хүч нэмэн урагшлах зүтгүүр болсон парламентын залуу гишүүдийн төлөөллийг С.Цэнгүүн хэмээн иргэд, олон нийт харж байна. 

Тэрээр, Эдийн засгийн байнгын хороо болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүн. Мөн Улс хоорондын харилцаа холбоо, хамтын үйл ажиллагааг хангах зорилготой парламентын дараах бүлгүүдэд ажиллаж байна.

  • Монгол-Германы парламентын бүлэг Дэд дарга
  • Монгол Японы парламентын бүлэг-гишүүн
  • Монгол-Оросын парламентын бүлэг гишүүн

Хүлээгдэж буй бүлгүүд:

  • Ардчилсан улс орнуудын парламентын бүлэг
  • Монгол- Бутаны парламентын бүлэг

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Монгол Улсын хөгжлийн суурь асуудлуудыг холбогдлоор нь авч үзэж шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна. Тухайлбал, төрөөс үнэ тогтоож, өрсөлдөөн боомилох замаар салбарын хөгжлийг гацаадаг социалист хандлагаас ангижрах шаардлагатай. Чөлөөт зах зээлийг бэхжүүлэхийн тулд төрийн оролцоог бүх салбарт хязгаарлах ёстой. Төрөөс хамааралгүй амьдралаа авч яваа иргэддээ илүү их боломжийг нээх хэрэгтэй. Үүнд: 

  • Эрчим хүчний реформ
  • Бизнесийн орчинг цэвэршүүлэх: Дампуурлын тухай харилцаа

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 14 мега төслийг эхлүүлэн, хэрэгжүүлэхээр тусгасан. Үүний нэг нь эрчим хүчний реформыг хийх бөгөөд Монгол Улсын Шадар сайд Т.Доржхандаар ахлуулсан Үндэсний хороо байгуулагдаж, ирэх сараас эхлэн үнэ тарифт өөрчлөлт оруулах асуудлаар судалгаа хийж буй. 

Үнэ нэмэгдлээ гэхэд иргэдэд яавал эрчим хүчийг хэмнэж, бАГА ашиглаж, бага үнэ төлөх талаарХ ойлголтыг өгөх ёстой!

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн хэлэхдээ,

Үеийн үед улс төржилтөөс болж орхигдож ирсэн энэхүү суурь шинэчлэлийг хийхэд үзэл баримтлалын хувьд чөлөөт зах зээлд суурилсан эрчим хүчний салбарын экосистем бий болгож оролцогч талуудыг хамруулах нь гол зорилго. Аливаа өөрчлөлт хийгдэхэд золиос гардаг. Мөн хурдан хугацаанд үр дүн мэдрэгдэхгүй. Гэсэн ч хөгжихийн тулд тэсэх ёстой өвдөлт бол Эрчим хүчний реформ" мөн "Эрчим хүчний салбарт ажиллаж байгаа олон хүмүүстэй уулзсаар байна. Үнэ тариф алдагдалгүй болох ёстой гэдэгт бүх удирдлагууд дуу нэгтэй дэмжиж байгаа ч үндсэн эрчим хүчний зах зээлийн загварыг шинэчлэх, чөлөөт өрсөлдөөний зарчимд шилжүүлэхийг төдийлөн ойшоохгүй байгаа нь анзаарагдсан. Энэ салбарыг ашигтай, бие даан ажиллах механизмтай болгох нь зорилго болохоос биш үнийг тогтоож хэсэг хугацаанд гал унтраах биш юм. Миний харж байгаагаар энэ реформын хамгийн том сорилт нь иргэд биш төрийн өмчит компаниудын хөшүүн бүтэц, тогтсон соёл байх болов уу…" гэв.

Дампуурал бол айх зүйл биш. Чөлөөт зах зээлд зайлшгүй байх цэвэршүүлэгч процесс

Мөн “Дампууралтай холбоотой ойлгомжгүй процессоос болж бизнес эрхлэгч нар чимээгүй хохирсоор байна. Хууль боловсруулахдаа суурь үзэл баримтлалын хувьд чөлөөт зах зээлийн зарчимд тулгуурласан, бизнес эрхлэгч нарт нээлттэй гарах гарцыг бий болгох шаардлагатай. Үйл ажиллагаа явуулдаггүй ч татан буугдах боломжгүй, шүүхийн шийдвэр гарсан ч татварын өртэй гэх шалтгаанаар улсын бүртгэлээс хасагдаж чадахгүй нөхцөл байдалтай олон компани байна. Бид энэхүү харилцааг процессын хувьд дахин загварчлах зайлшгүй шаардлагатайн сацуу дампуурлын тухай хуулийг шинэчлэх замаар бизнесийн орчинг цэвэршүүлэх гол алхам хийгдэнэ” гэв. 

УИХ-ын гишүүн С.Цэнгүүний (4) #АЖЛЫН_ТАЙЛАН 2024 оны 07 сараас - 10... - Саруулсайханы Цэнгүүн | Facebook дарж танилцах боломжтой.

ШИНЭ МЭДЭЭ