МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

О.Саранчулуун: Сувилахуйн мэргэжилтнүүдийг дэмжихдээ “Анх удаа суралцаж буй” гэдэг нь оновчгүй байна
О.Саранчулуун УИХ-ын гишүүн
2024.10.24
Эрүүл мэнд

О.Саранчулуун: Сувилахуйн мэргэжилтнүүдийг дэмжихдээ “Анх удаа суралцаж буй” гэдэг нь оновчгүй байна

Өнөөдөр Монгол улсад “Сувилахуйн шинжлэх ухааны онол практикт тогтвортой хөгжлийн зорилтуудыг нэгтгэн тусгах нь” сэдэвт олон улсын VI хуралдаан боллоо.

Манай улсын хувьд сувилахуйн хүний нөөцийн хомсдол, сувилахуйн тусламж үйлчилгээний хүртээмжгүй байдал, шинэ мэргэжилтний сургалтын чанар гэх мэт тулгамдсан олон асуудал бий.  

Тус хуралдаанд УИХ-ын гишүүн О.Саранчулуун оролцлоо. Тэрээр, “Миний хувьд амьдралынхаа маш их хугацааг эмнэлэгт өнгөрүүлсэн. Анх 13 настайдаа хорт хавдраар өвдөж хэдэн жил химийн эмчилгээ хийлгэхэд, 2016 онд автомашины осолд орох үед, хүүхдээ төрүүлэхийн өмнө ба дараах эмчилгээ гээд эмнэлэгт байсан бүхий л хугацаанд сувилагч нар хөл дээрээ эргэн босоход тусалж чухал үүрэг гүйцэтгэсэн.

О.Саранчулуун хуралдаанд оролцогчдын хамт

Сувилагч нартаа маш их талархаж явдаг. Өнөөдөр сувилахуйн салбар хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, хэл засал гээд л улам нарийсаж, хүний амьдралын өвчин даван туулах, нийгмийн амьдралд буцаж ороход нь тусалж, 2 дахь урьдчилан сэргийлэлт буюу дахин хөгжлийн бэрхшээлтэй болохоос сэргийлж байна. Харамсалтай нь энэ мэргэжлийн үйлчилгээнүүд Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт хангалтгүй байна. Бас нэг асуудал нь төрөөс, Боловсролын Зээлийн сан эдгээр мэргэжилтнүүдийг дэмжихдээ заавал анх удаа суралцаж байгаа гэдэг нь оновчгүй байна.” Гэлээ.

  

ШИНЭ МЭДЭЭ