2024.10.24
Ц.Мөнхбат: Говийн бүсийн аймгуудыг газрын доройтол, цөлжилтөөс гарах ямар арга зам байна
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны /2025.10.24/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат:
Монгол Улсын эрд талын аймгууд цөлжилт, газрын доройтолд үлэмж ихээр орсон гэсэн судалгаа жил бүр гардаг. Энэ талаар ямар ажил ирэх жилүүдэд явахаар төлөвлөж байна. Үүнээс гарах арга зам бий юу. Мөн тэсэрч дэлбэрдэг химийн гаралтай бодисыг агуулах байр барихын тулд тухайн газар зөвшөөрөл авахаар Байгаль орчны яаманд ханддаг. Гэтэл журам гарах ёстой, хүлээж байгаа гэж хэлээд үйлдвэрлэл явуулах хүмүүс бодисоо хадгалах боломжгүй болдог. Гэтэл үүн дээр нь прокурор, экологийн цагдаа нийлээд хэрэг үүсгэсэн кейс байна. Үүнийг яагаад шийдэхгүй байна вэ. Түүнчлэн Тэрбум үндэсний хөдөлгөөний хүрээнд орон нутагт шаардлагатай бодлогын арга хэмжээ хэрэгжүүлнэ гэжээ. Ямар арга хэмжээ хэрэгжүүлэх вэ. Бас Уул уурхайн аж нэгжүүдэд Тэрбум үндэсний хөдөлгөөнд хамт оролцох үүрэгтэй. Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компани зөвхөн Өмнөговь аймагт биш бусад говийн 4 аймагт моджуулах ажлыг бас хийх хэрэгтэй.
Түүний асуултад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа хариуллаа.