МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.10.25
Эдийн засаг, Худалдаа

Р.Сэддорж: Гуравдагч этгээдтэй гэрээ байгуулахад үед үнэ ханш тохиролцоход хүндрэл үүсэх магадлалтай!

УИХ-ын чуулганы /2025.10.25/-ны өдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Р.Сэддорж:

Төсвийн тухай хуулийн төсөлтэй өргөн мэдүүлсэн төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан асуух асуулт байна. 

Бусад худалдан авалтын мэдээллийг ил тод зарлачихдаг тэгтэл гуравдагч этгээдтэй гэрээ байгуулах үед үнэ ханш тохиролцох үед хүндрэл үүсэхгүй юу? Өмнөх байгуулсан үнийн мэдээллээ зарлачихдаг дараа нь үнэ ихэсгэх, багасгах тохирох асуудал үүсэхэд өмнөх үнэ ийм байсан гээд нэмж болохгүй асуудал үүсэх юм биш биз.

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд шилэн дансны хууль, нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар мэдээллээ ил тод болгон хэмээн төсөлд заасан байна. Их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй гэрээ хэлэлцээрийн мэдээллийг ил тод болгохоор тухайн компани дахиад гэрээ, хэлцэл байгуулахад сөрөг нөлөө гаргах магадлалтай юу?  

Монгол Улсын хүн ам цөөхнөөс шалтгаалаад сонирхлын зөрчлийг тодорхойлоход бэрхшээлтэй байдаг үнэхээр хууль баримтлаад гэрээ хийгдсэн байхад сонирхлын зөрчилд орсон байна гэдэг асуудал яригдах боломжтой үүнийг хэрхэн харж байна вэ?

Түүний асуултад,  Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.  

ШИНЭ МЭДЭЭ