МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.10.25
Эдийн засаг, Худалдаа

М.Бадамсүрэн: Орон сууцны үнэ өндөр байгаа шалтгааныг тогтоож чадаж байгаа юу?

УИХ-ын чуулганы /2025.10.25/-ны өдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн:

Урсгалаараа яваад байгаа зүйл харагдаад байна. Жишээлбэл, барилгын тухайд. Орон сууц нэмэгдүүлнэ гээд яриад байдаг. Яг үнэндээ орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэхэд юунаас болж үнэ нэмэгдээд байна, ямар учраас нийлүүлэлт бага байна гэдгийг зөв “оношилж” чадаж байна уу. Эрэлт их, нийлүүлэлт бага байна гэх шалтгааныг хэлж байгаа. Гэхдээ суурь шалтгаан нь нэгдүгээрт, барилга, орон сууц барих компаниудын зүгээс газрын үнэлгээ өндөр байна гэдэг.   Тиймээс үүнийг хэрхэн шийдэх вэ, хуульд өөрчлөлт оруулах юм уу эсхүл өөр бодлого гаргах юм уу? 

Хоёрдугаарт, барилгын компаниудад тулгамдаж буй асуудал нь өндөр хүүтэй зээл. Үүний эцсийн үр дүн нь иргэдэд очиж буй орон сууцны м квадратын үнэ хяналтгүйгээр хурдацтайгаар нэмэгдэж байгаа.  Жирийн иргэд болох багш, эмч нар яаж орон сууцтай болох вэ. Үүн дээр ямар бодлого байна? 

Гуравдугаарт, ЖДҮ, аялал жуулчлал болон эмэгтэй бизнес эрхлэгчид, багш нарын сургалт үйлдвэрлэл гэх мэтчилэн дээр ямар байдлаар, хэрхэн дэмжлэг үзүүлж, ямар бодлогын зохицуулалт хийх вэ? 

Дөрөвдүгээрт, НӨАТ-ын босго 50 сая төгрөг байгаа. Үүнээс хойш олон жил өнгөрлөө. 400 сая төгрөгт хүргэх зорилтыг өнгөрсөн УИХ-ын сонгуулиар дэвшүүлсэн. Үүнийг хэзээ, яаж өөрчлөх вэ? 

ААН-ын орлогын албан татварын тухай хууль байна. С.Бямбацогт нарын гишүүд бүсчлээд тогтоож байсныг санаж байна. Үүнээс одоо орж байгаа төсөл чинь ямар ялгаатай вэ? 

Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төсөл дээр надад санал байна. Төрийн болон орон нутгийн өмчийн харилцааны талаар, нөгөөх нь бүсчилсэн хөгжлийг дэмжих тухай асуудал. бүсчилсэн хөгжлийг дэмжих эсэх дээр санал оруулахтай холбоотойгоор асуулт байна. Бид баян орон биш шүү дээ. Байгаа юм аа үр дүнтэй хэрэгцээт зүйлдээ зарцуулмаар байна. Хуучин актлагдсан барилгуудаа засварлаад, эсвэл актлагдаагүй байгаагаа ямар нэгэн давуу байдлаар хувьчлахгүйгээр ЖДҮ-ийг дэмжих гэх мэт хэрэгцээт зүйлдээ зөв зохистойгоор ашиглах тал дээр бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Бид орон нутагт үүнийг хэрэгжүүлээд үр дүн сайн байгаа. Иргэн баян бол улс баян гэдэг. Иргэд рүү чиглэсэн хөнгөлөлттэй зээлийн бодлого, юу байна? Тухайлбал, шинэ хоршоо хөдөлгөөн мэт тодорхой бодлогуудыг сайд нар гаргах хэрэгтэй байна. 

Түүний асуултад, С.Бямбацогт нарын сайд нар хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ