МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.10.25
Эрүүл мэнд

О.Саранчулуун: Үргэлжилж байгаа хөтөлбөрүүдийн уялдаа, үр дүн шаардлагатай байна

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн эхний хэлэлцүүлгийн хийгээд байгаа билээ. Төсөлтэй холбогдуулан Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдлаа. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Саранчулуун байр сууриа илэрхийлж, асуулт тавьлаа.

“Эрүүл Монгол”, “Элэг бүтэн Монгол”, “Эрүүл шүд” хөтөлбөрүүдийг үргэлжлүүлнэ гэж байгаа. Хөтөлбөр тус бүр дээр 1 тэрбум, 8 тэрбум гээд нэлээд их мөнгө нэмэхээр төсөвлөсөн байна.

Нэгдүгээрт, ингэж нэмж байгаа нь өмнөх хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийн үр дүнтэйгээ ямар холбоотой юм бэ.   

Хоёдугаарт, энэ гурван хөтөлбөрийн зардлын бүтэц дотор дандаа эрт илрүүлэг гэсэн байгаа юм. Уг нь бол нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэдэг анх дахь болон хоёр дахь урьдчилсан сэргийлэлт гэж байдаг. Тэгэхээр нийт зардлын хэдэн хувь нь анх дахьч урьдчилан сэргийлэлт буюу эрүүл мэндийн тусламж үйлчилгээ аваагүй буюу оношилогдоогүй хүндээ, харин хэдэн хувь нь хоёр дахь урьдчилан сэргийлэлт буюу илүү дордохоос нь сэргийлэх чиглэл рүү төсөвлөж, төлөвлөгдсөн юм бэ. Энэ бүтэц дээр тодорхой тоо хэрэгтэй байна.

Гуравдугаарт, дохионы хэлний “Duudlaga mn”-ий үйлчилгээг 24 цаг авдаг болсон уу.  

Түүний асуултад, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ