МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.10.25
Эдийн засаг, Худалдаа

Р.Батболд: Вагоноор очсон ачааг цааш нь хил гаргах тээврийн үнэ, тариф замбараагүй байна!

УИХ-ын чуулганы /2024.10.25/-ны өдрийн үдээс хойших хуралдаанаар “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан Боомтын сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонслоо.

Хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Р.Батболд:

Бид нүүрсээ төмөр замаар тээвэрлээд түүнийгээ холбож чадахгүй хил дээр очоод зогсчхоод байдаг. Тэгэхээр нүүрсээ ачих, төмөр замаар тээвэрлэх, цааш нь нэвтрүүлэх асуудлыг Эрдэнэс тавантолгой, Зам тээврийн яам, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны яг хэн нь хариуцаж ажилладаг юм. Та нар хоорондоо учраа олохгүй яваад байдаг юм уу?

Эрдэнэс тавантолгойгоос ачигдаж очсон нүүрс хил дээр очоод 40 хоносон гэх. Шалтгаан нь зөвшөөрлөө авч чаддаггүй, 4 цаг ачигдаад очиж байгаа нүүрс автомашинд сэлгэн ачигдаад цаашаа хил гарах гэхээр Тавантолгойгоос шууд очиж байгаа машинуудынхаа араас нь дугаарлах асуудал үүсдэг! Энэ асуудалд хариуцаж буй газар нь шинэ терминал үүсгээд вагоноор очиж байгаа ачаагаа шууд гардаг байхаар зохицуулж болдоггүй юм уу?

Вагоноор очсон ачааг цааш нь гаргах тээврийн үнэ, тариф замбараагүй үнэтэй юм билээ. Нэг цуваа вагоныг цааш нь гаргасан компани нь 195 сая төгрөгийн нэхэмжлэл өгч байна гэх. Энэ арай дэндэж байна! Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ? 

Түүний асуултад, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ