МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган" боллоо
2024.10.28
Орон нутгийн хөгжил

"Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган" боллоо

Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг "БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ" болгон зарласантай холбогдуулан "Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган" 2024-10-26-ний өдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

УИХ-ын гишүүн Р.Сэддорж чуулганд оролцож, Говийн бүс нутаг хэрхэн экологийн доройтолд орсон талаар ярьж, гадаргын усыг татах, говийг усжуулах төслүүдийг яаралтай эхлүүлснээр цөлжилтийн эсрэг болон говийн эко системийг алдагдуулахгүй байх гол ач холбогдолтой гэдгийг онцоллоо.

Говийн гүний цэнгэг ус бол 5-6 мянган жилийн дараа сэргээгддэг гэдгийн эрдэмтэн судлаачид сануулсаар байна. Гэвч баяжуулах үйлдвэрт секунд тутамд хэдэн зуун литрээр хэмжигдэх цэнгэг усыг хайр гамгүй хэрэглэж байгаа нь говийн бүс нутагт нүүрлэж байгаа хамгийн том аюул юм.

Энэ талаар бүхий л түвшинд хэлж ойлгуулах, санал санаачилгаа танилцуулах ажлыг олон жил хийж байгаагийн хувьд өнөөдрийн чуулганд мөн өөрийн байр сууриа илэрхийлэн оролцлоо.

ШИНЭ МЭДЭЭ