2024.10.28
Орон нутгийн хөгжил
“Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган-2024” зохион байгуулагдлаа
Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган “ШИНЭ СТАНДАРТ” уриан дор Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа. Чуулганд аймгуудын төлөөлөл оролцож, аймаг, орон нутгийн павильон ажиллуулж, үзэсгэлэн гаргав.
Мөн аж ахуйн нэгж, олон улсын байгууллагууд Бүсчилсэн хөгжлийн хүрээнд хэрэгжүүлэх, хамтран ажиллах санал, төслөө танилцуулсан юм. Зүүн бүсийн хөгжил, хамтын ажиллагаа, орон нутгийн хөгжил, бизнесийн орчин дахь хамтын ажиллагааны талаар шууд нэвтрүүлгээр дамжуулан хэлэлцэж эхлээд байна.
Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил" болгон зарлаж, УИХ-ын чуулганаар "Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг батлан гаргасан. Үдээс хойш бүсүүдийн хөгжлийн талаар 7 салбар хуралдаан бүс, бүсээр болж, хамтарсан төслүүдийг танилцуулж, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, чуулганд оролцогчдоос зөвлөмж гаргах юм.
ШИНЭ МЭДЭЭ
"Эргэх холбоо-4" Баруун-Урт хотод ажиллалаа
2024.10.07
"Эргэх холбоо" амжилттай өндөрлөлөө
2024.09.25
МЭНДЧИЛГЭЭ
2024.09.16