2024.10.28
Орон нутгийн хөгжил
"Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган" боллоо
Бүс нутгуудын хөгжлийг хязгаарлаж буй орон зайн хүчин зүйлсийг шуурхай шийдвэрлэх, харилцан санал солилцож, нэгдсэн ойлголтод хүрэх зорилгоор төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, орон нутаг, иргэний төлөөллийг оролцуулсан "Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган" боллоо.
Чуулганаар:
- Бүсүүдийн онцлог давуу тал, нөөц боломж, эдийн засгийн тэргүүлэх чиглэлтэй уялдуулан тухайн бүсийг урт хугацаанд хөгжүүлэх бодлого,
- Хөрш орнуудтай эдийн засгийн интеграцид нэгдэх,
- Аж үйлдвэр, дэд бүтэц, хүний нөөцийг хөгжүүлэх эрх зүйн орчныг шинэчлэх,
- Татвар хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, чиглэлийн талаар салбар бүрийн оролцоог хангасан өргөн бүрэлдэхүүнээр хэлэлцлээ.
ШИНЭ МЭДЭЭ
"Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган" боллоо
2024.10.28
Ч.Ундрам: Хөрс бохирдвол хүнс бохирдоно!
2024.08.30
"НҮҮДЭЛЧИН" ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ БОЛЛОО
2024.08.19