"Алтан намар-2024" ургацын баяр Дархан-Уул аймагт боллоо
2024.10.18
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

"Алтан намар-2024" ургацын баяр Дархан-Уул аймагт боллоо

Монгол Улсад шинжлэх ухааны үндэслэлтэй газар тариалан хөгжсөний 65 жил, "Алтан намар-2024" ургацын баяр Дархан-Уул аймагт болж байна. "Хүнсний хангамж-аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж буй ургацын баярт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүрэлцэн ирж эх орноо эрүүл хүнсээр хангах их үйлсэд хүнс, хөдөө аж ахуйн салбарын ажилтан, албан хаагчид, үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдийн дэмжлэг, манлайлал, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол хамгийн чухал гэдгийг мөн онцлон баяр хүргэж амжилт хүслээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр салбарын цаашдын бодлого, хийж хэрэгжүүлэх ажлуудаа танилцуулан, "Атрын IV" аяныг эхлүүлэхээр болсныг албан ёсоор зарласан юм.

Ургацын баярыг тохиолдуулан Залуучууд театрын гадна талбайд хүнсний ногоо, хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн техник, технологи, шилмэл малын үзэсгэлэн, дуудлага худалдаа зохион байгуулагдаж байна.

ШИНЭ МЭДЭЭ