2024.10.29
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Зөөврийн тоног төхөөрөмжөөр улсын Бүртгэлийн үйлчилгээг ажлын байранд үзүүллээ
Улсын бүртгэлийн байгууллагаас “Хамтын ажиллагааг дэмжих” зорилтот жилийн хүрээнд Нийслэлийн төв цэгээс алслагдсан төрийн байгууллагын албан хаагчдад улсын бүртгэлийн үйлчилгээг хүргэх, хүртээмжийг дээшлүүлэх зорилго бүхий үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байгаа билээ.
Тус ажлын хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс хамтран Гадаадын иргэн, харьяатын газар, Архивын ерөнхий газрын албан хаагчдад ажлын байран дээр нь зөөврийн төхөөрөмжөөр улсын бүртгэлийн иргэний, хуулийн этгээдийн, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн үйлчилгээг үзүүлэх арга хэмжээг 10 дугаар сарын 25-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээний үеэр иргэний улсын бүртгэлийн чиглэлээр 62, эд хөрөнгийн эрхийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн чиглэлээр 45 үйлчилгээг тус байгууллагуудын албан хаагчдад үзүүлж, зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллалаа.
ШИНЭ МЭДЭЭ
ЧИГЛЭЛ ӨГӨХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024.09.26
Иргэдэд ээлтэй төрийн үйлчилгээг нэвтрүүлэв
2024.08.26