2024.10.31
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
С.Цэнгүүн: Хууль эрх зүйн шинэчлэлд юуг анхаарсан бэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.10.31/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Цөмийн энергийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:
Атомын цахилгаан станц байгуулж чадвал эрчим хүчнийхээ 10-15 хувийг улс зохицуулж явж чадна гэсэн судалгаа бий. Орчин үед шинэ технологи хөгжөөд 300-600 мегаВТ-ын жижиг станц барих боломж бий. Иймд манай улс энэ боломжийг судлах хэрэгтэй. Ер нь бол эрчим хүчний реформ хийх ёстой. Мөн төр үнэ тогтооно, алдагдлаа нөхнө гэсэн зүйл яригдаж байгаа. Энэ бол байж боломгүй зүйл.Үнэ өртөг нэмлээ гэхэд төрийн өмчит компаниудыг давхар чөлөөлөх хэрэгтэй. Үүнийг хийхгүй зөвхөн үнэ нэмээд зах зээлийн зарчимд шилжээгүй асуудал болно. Иймд төрийн давуу талыг ашиглаад урт хугацааны тогтвортой гэрээ хийгдсэн сэргээгдэх эрчим хүчний компаниуд бий.
Үүнийг харахаар төр үнэ тогтоосноос болж,эдгээр компаниудад давуу тал бий болсон байгаа юм. Эрчим хүчний рефоромтой холбоотой олон шинэ эх үүсвэр орж ирнэ. Энэ эх үүсвэрүүд төртэй урт хугацааны гэрээ хийж болохгүй юм. Бид үүний эсрэг байх ёстой. Яагаад гэвэл энэ тогтвортой гэрээнээс үүдэлтэй үнэ тогтоох асуудал яригддаг. Бид үнийг зах зээлийн зарчмаар өөрөөр нь явуулах хэрэгтэй.
Түүний асуултад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал хариуллаа.