МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.10.31
Эдийн засаг, Худалдаа

О.Батнайрамдал: Төсөв тэлэхэд зэрэгцээд давхар төрийн өмчит компани томоохон өөрчлөлт явагдах ёстой

УИХ-ын яуулганы /2024.10.31/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1А-д орон нутгийн хөгжлийн сан болон тогтворжуулалтын санд ороод үлдсэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 65 хувийг хуримтлуулж байна. АМНАТ-ынхаа 3/2-ыг ирээдүй үедээ хадгалж явах ёстой. Байгалийн баялаг өөрөө шавхагдах баялаг. Хуримтлал ялангуяа эдийн засаг, төсөв тэлж байгаа үед хуримтлалаа журам, хуулийнхаа дагуу бүрдүүлэх боломж. Эдийн засаг хүнд үед дахин, эргэж харах шаардлага гарч магадгүй.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагаж, мөрдөх журмаар 65-ыг 40 болгож орж ирсэн.2024 онд 20 хувь болсон. Энэ алдагдалтай байгаа, цаашдаа яах вэ. Төсөв тэлж байгаа үед давхар төрийн өмчит компани томоохон өөрчлөлт явагдах ёстой. Төрд Монголбанкнаас гадан төрийн банк байх нь ямар давуу талтай вэ.

Түүний асуултад УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн болон Сангийн сайд Б.Жавхлан нар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ