МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.11.01
Эдийн засаг, Худалдаа

Н.Батсүмбэрэл: Өмнөх шиг 76 хэсэгт хуваагаад авчихдаг “Ах нар”-ын санаархал бүтэхгүй

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл ирэх оны төсөвтэй холбоотойгоор байр сууриа илэрхийллээ. Тэрээр хэлэхдээ, 

"Өнөөдөр 2025 оны төсвийг УИХ хэлэлцэж байна. Төсөв хэлэлцэж байгаатай холбоотойгоор төсвийг УИХ-ын хуралдаан болон байнгын хороонд бэлдэх 25 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэгт би ажиллаж байна. Монгол Улсын 2025 оны төсөв Бүсчилсэн хөгжлийг дэмжих чиглэлээр чиглэгдсэн байна. Үүнийг би сайшааж байгаа. Бүсчилсэн хөгжлийн төсвийг бид дэмжиж өгч байж улс орны дараагийн хөгжлийн загвар яригдана. Тиймээс төсвийг задлахгүй байх, гишүүдийн эрх ашиг яваад байгаа тойрогт нь юм уу, зүтгүүлээд байгаа орон нутгийн шинжтэй төслүүд рүү оруулахгүй байх нь энэ удаагийн төсвийн том эрх ашиг. Улаанбаатар- Дархан болон Улаанбаатар-Чойр, Чойр-Замын Үүд чиглэлд дотоодын санхүүжилтээр 4 эгнээ зам тавих гэж байна. Хэрэв энэ замууд тавигдвал Евроазийг холбосон зам болох юм. Гэтэл энэ том төслүүдийг зогсоож орон нутагт төсөв тавья гэдгээ зарим гишүүд илэрхийлсэн. Гэвч үүнийг ажлын хэсгийн олонх дэмжээгүй. Өмнөх жишгээр 76 хэсэгт хувааж авдаг, өмнөх жишгээрээ үүнийг дэмждэг байдал гаргахыг оролдож байгаа ганц нэг гишүүн бий. Энэ “ах нар”-ын маань санаархал бүтэхгүй байх" гэв.

ШИНЭ МЭДЭЭ