МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.11.05
Улстөр

Г.Тэмүүлэн: Эдийн засгийн өсөлтөө хангах том төслүүдээ хэрэгжүүлэх төсвийн бодлого зөв ч, цаана нь хасаж болох үргүй зардлууд байна

2025 оны төсвийг УИХ-аар хэлэлцэж буй.  26 их наядын төсвийг үрэлгэн, танаж болох төсөл хөтөлбөрүүд байгаа талаар УИХ-ын зарим гишүүд байр сууриа илэрхийлж эхэллээ. Уг асуудлаар бид УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнтэй ярилцлаа. 

Тэрбээр  “Эдийн засгийн өсөлтөө хангах том төслүүдээ хэрэгжүүлэх төсвийн бодлого зөв ч, цаана нь хасаж болох үргүй зардлууд байна. Бидний гол санаа зовж буй зүйл бол зарлагын хэт өсөлт, төсөвийн тэлэлт юм. Үндсэндээ иргэдийн амьдрал, эдийн засагт сөргөөр нөлөөлж буй зүйл байгаа учир 2025 оны төсвийн төслийг дахин хэлэлцэх шаардлага зайлшгүй байна. Шаардлагатай засварыг оруулах шаардлагатай" гэлээ. 

ШИНЭ МЭДЭЭ