Нэгдүгээр ангийн сурагчдыг нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлэгт хамруулж эхэллээ
2024.11.05
Эрүүл мэнд

Нэгдүгээр ангийн сурагчдыг нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлэгт хамруулж эхэллээ

Монгол Улсын Засгийн газраас 2024-2025 оны хичээлийн жилд ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчдын дунд нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэгийг орон даяар зохион байгуулахаар шийдвэрлэж, өнгөрсөн долоо хоногоос эхэлжээ.

Тэгвэл үзлэгийн нээлт Хан-Уул дүүргийн 75 дугаар сургууль дээр боллоо. Энэ үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Боловсролын сайд П.Наранбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Эрүүл монгол хүн” төслийг хариуцсан зөвлөх Б.Бадамцэцэг тэргүүтэй албаныхан оролцсон юм.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан энэхүү үйл ажиллагааг нээхдээ “Эрүүл монгол иргэдтэй улс болох зорилтоо бид бага насны хүүхдүүдийг эрүүлжүүлэхээс эхлэх ёстой. Цаашид дөрөвдүгээр ангийн хүүхдүүдийг амьсгалын эрхтэн тогтолцоо, наймдугаар ангийн хүүхдүүдийг хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, 12 дугаар ангийн хүүхдүүдийг шээс, бэлгийн замын эрхтэн тогтолцооны үзлэгт жил бүр хамруулна. Мөн ирэх оноос орон нутгийн сургуулиудын сурагчдыг хамруулах юм. Эрүүл биетэй хүүхдүүд ирээдүйд улс эх орны хөгжилд маш том өөрчлөлт авчирна. Бид илрүүлээд орхих бус оношлоод, эмчлээд, эрүүл болгоод хяналтдаа авах тогтолцоог бий болгоно. Монголын шүдний салбарын 95 хувь нь хувийн хэвшлийнх. Тиймээс хувийн хэвшилтэй хамтарч ажиллаж байна” гэв.

ШИНЭ МЭДЭЭ