МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ дахь байгаль хамгаалах бүлгийн гишүүдийн уулзалт боллоо
2024.11.01
Улстөр

УИХ дахь байгаль хамгаалах бүлгийн гишүүдийн уулзалт боллоо

УИХ дахь Байгаль хамгаалах бүлгийн гишүүдийн ээлжит /2024.11.01/ уулзалт боллоо. Шинэ парламент бүрэлдсэнтэй холбогдуулан УИХ дахь МАН, АН, ХҮН намуудын төлөөллийг тус бүлгийн гишүүнээр элсүүлэн өргөжүүлж, бүлгийн даргаар УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг, дэд даргаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг сонгосон юм.

Харин энэ удаагийн уулзалтаар өргөжин, шинэчлэгдсэн бүлгийн гишүүд өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнтэй танилцаж, цаашид байгаль хамгааллын чиглэлийн төсөл, хөтөлбөрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, уялдаа холбоог хэрхэн хангах талаар ярилцав.

Өнгөрсөн жил тус бүлэг “Даян дэлхийн байгаль орчны үр өгөөжтэй бодлогын уялдаа холбоо” төслийн багтай хамтран байгаль орчны салбарын хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудад дүн шинжилгээ хийсэн. Энэ удаагийн уулзалтаараа дүн шинжилгээний дагуу байгаль орчны салбарын эрх зүйн орчны уялдаа холбоог сайжруулах талаар хэрхэн ажиллаж буй талаараа ярилцсан байна.

ШИНЭ МЭДЭЭ