2024.11.07
Улстөр
Б.Хэрлэн: Төрийн албаны ёс зүйн ямар зарчим илүү зөрчигдөж байна вэ?
УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо /2024.11.07/-ны өдрийн хуралдаанаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны 2023 оны 10 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцын талаарх мэдээллийг сонслоо.
Үүнтэй холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Хэрлэн:
Монгол Улсын төрийн алба, төрийн албан хаагчид зөвийн үлгэр дуурайллыг нийгэмдээ үзүүлэх ёстой. Энэ утгаараа төрийн албаны ёс зүйн хороог бэхжүүлэх ёстой гэсэн бодлого, зарчимтай санал нэг байгаа. Та бүхний нэг жилийн хугацаанд багагүй ажил хийжээ. Улсын хэмжээнд 2012 ёс зүйн хороо, дэд хороодыг байгуулжээ.Ёс зүйн асуудлыг авч үзэхэд хууль эрх зүйн хувьд бүтэц зохион байгуулалтын хувьд хэлбэржээд явж байгаа юм байна.Нэг жилийн хугацаанд ёс зүйн хороо, дэд хороодод ирсэн өргөдөл, гомдлын тооны статистикаас харахад 430 гаруй ёс зүйн гомдол иржээ. Энэ гомдлуудад дүн, шинжилгээ хийсэн байх.
Ялангуяа төрийн албаны ёс зүйн ямар зарчим өнөөдөр зөрчигдөж байна. Үүн дээр нухацтай хандсан байх. Тухайлбал төрийн албаны ёс зүйн хувьд хамгийн ихэд шударга байдал, ил тод нээлттэй байх, үл ялгаварлах,адил тэгш харилцах тухай ярина. Энэ зарчмуудаас манай төрийн албанд алин зөрчигдөж байна вэ. Ирсэн гомдол дээр дүн шинжилгээ хийсэн үү.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
УИХ-ын гишүүн Б.Хэрлэн ЭХЭМҮТ-Д АЖИЛЛАЛАА
2024.10.27
Төрийн бодлогыг судалгаанд суурилж шинэчилнэ
2024.06.18