МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.11.08
Эдийн засаг, Худалдаа

Д.Энхтүвшин:Төсвөөс 3,6 их наядыг хассан ч, түүхэнд байхгүй том төсөв батлагдана

УИХ-ын чуулганы /2024.11.08/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:

Төрийн өмчийн оролцоотой компаниудын өсөлт ирэх жилд ямар байхаар төсөөлж байна. Борлуулалт ямар байхаар төлөвлөж байна. Эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ. Хүний нөөцийн зах зээл дээр төр томорно гэдэг нь зардал томрохоос гадна нөөцийн зах зээлд өрсөлдөөн бий болж байна. Санхүү, хүний нөөц дээр ирэх жил тэлэлт яаж явах вэ. Төр, төрийн өмчит компанид хүний нөөцийн өсөлт ямар болох вэ. гадаад зээлийг намуудын мөрийн хөтөлбөрт ДНБ-ний 40 хувьд хүргэнэ гэсэн заалт бий.Ирэх жилийн төсвийн хүрээний мэдэгдэлд 55 хувь байна.

Төсвийн зарлагатай харьцуулахад буусан тренд байна. 55, 2026 онд-50, 2027 онд-45 гэх мэт энэ хурдаараа 2028 онд 40 хувьд хүрэх зүйл харагдаж байна. Засгийн газрын өрийн нийт хэмжээг хэдээр нэмэгдүүлж байгаа өөрчлөлтөө яаж хийх гэж байгаа вэ.Төсвийг 3,6 ихнаядаар танаж болохгүй хэцүү, үйл явцын үед санал өгөөгүй гэсэн байдлаар хандаж байна. УИХ-ын тухай хуульд ийм санал гаргах эрх нь бий. Хийх хүнд арга олддог. Хийхгүй хүнд шалтаг олддог гэдэг. Нийтээрээ ингэж санал хэлсэн хүн рүү дайрмааргүй байна.

Энэ жилийн төсөв өнгөрсөн онтой харьцуулахад 13 их наядаар нэмэгдсэн. Үүнээс 3,6 их наядыг хасаад өгөөч өө гэж байгаа. Үүнийг хассан ч гэсэн түүхэнд байхгүй том төсөв. Энэ талаар татвар төлөгч аж ахуй нэгж, ард түмнээсээ асуусан уу.Энэ их мөнгө төлөх боломж ард түмэнд байгаа юу.Татварын нийт өр ямар байгаа вэ.

Түүний асуултад УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ