2024.11.08
Эдийн засаг, Худалдаа
Г.Тэмүүлэн:Төсвийн хүрээний мэдэгдэл дээр онцгой анхааралтай хандах ёстой
УИХ-ын чуулганы /2024.11.08/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
Зарим байнгын хороон дээр гишүүдийн гаргасан саналыг дэмжиж байгаа. Төсвийн орлогыг нэмэгдүүлэх,тэнцэгдэлийн алдагдлыг багасгах, тэнцлээ сайжруулах зэрэг асуулт гаргаж тавьсан. Надад асуух асуулт байхгүй. Төсвийн хүрээний мэдэгдэл буюу үүний Үндсэн хууль нь болсон Төсвийн тогтвортой байдлын хууль үндсэндээ төсөв, санхүү,эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалах Үндсэн хууль болсон хууль.
Энэ хуулийн үндсэн зорилт нь эдийн засгийн тогтвортой байдал,макро эдийн засгаа хэрхэн хамгаалах, инфляцаас хэрхэн хамгаалж,сэргийлэх талаар, мөн энэ талаар ямар бодлоготой байдаг вэ гэсэн бодлого бий. Гишүүд дараа дараагийн Төсвийн хүрээний мэдэгдэл дээр онцгой хатуу анхааралтай хандаж байх ёстой.
Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.