МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.11.08
Эдийн засаг, Худалдаа

Д.Бум-Очир: Төсөв хэлэлцэж буй процессыг өөрчлөх цаг болсон

УИХ-ын чуулганы /2024.11.08/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд санал хэлж, асуулт асуув.

УИХ-ын гишүүн Д.Бум-Очир:

Төсөв танах санал зарим гишүүдээс гарч байгаа. Юунаас,яаж хасахаа гишүүд хэвлэлийн бага хурал дээр тодорхой хэлсэн. Гэтэл хаанаас хамаагүй хасах юм шиг хариулт яваад байна. Миний хувьд төсөв танахыг дэмжиж байгаа. Аудитын дүгнэлт дээр чухал ажлаа эрэмбэлж чадахгүй байна гэдгийг тодорхой гаргаж ирсэн. УИХ болон Засгийн газар хүн төвтэй бодлого явуулна гэсээ зарчимтай байгаа. Хүн төвтэй гэдэг чинь боловсрол, эрүүл мэндийн асуудал дээр анхаарна гэсэн үг. Гэтэл 2025 оны төсөв дээр шинээр сургуул, цэцэрлэг, эмнэлгийн төсөв шинээр орж ирээгүй, хуучнаа дуусгах төсөв тавигдсан.

Монгол Улсын хүн ам өсөж байгаа. Бид заавал төсөв дээр энэ салбарын төсвийг тавиад явах хэрэгтэй. Бүсээ чангалж болох салбар гэж бий. Хэрвээ хүн төвтэй, хүний хөгжил барьсан бодлого боловсруулж байгаа бол дээрх салбарт хөрөнгө оруулалт оруулах хэрэгтэй.Төсөв томорсон ч эмнэлэг, сургууль, цэцэрлэгт төсөв тавиагүй нь харамсалтай. Энэ төсөв хэлэлцэж буй үйл явцаа өөрчлөх цаг болсон. Өнгөрсөн хугацаанд төсөв хэлэлцэх үйл явцад иргэд итгэхгүй болсон. Миний хувьд ч энэ төсөвт хэн, хаана ямар төсөв оруулсныг мэдэх боломж алга.

ШИНЭ МЭДЭЭ