МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа
2024.11.08
Эдийн засаг, Худалдаа

Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа

УИХ-ын чуулганы /2024.11.08/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг баталлаа.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан парламент олон ургалч үзлийн талбар байх ёстой. Үүний хүрээнд Монгол Улсын 2025 оны төсвийн хуулийг хугацаанд нь амжиж, амжилттай батлаж чадлаа гэж онцоллоо.

Монгол Улсын 2025 оны төсвийн хууль батлагдсантай холбогдуулан зарим арга хэмжээнд авах тухай тогтоолын төсөл батлагдлаа. Монгол Улсын Үндсэн хуулийн 25-р зүйлд зааснаар улсын төсөв батлах нь УИХ-ын онцгой бүрэн эрх бөгөөд, УИХ төсвийг хэлэлцэх мөн эрх, үүрэгтэй. Энэ чиг үүргийн хүрээнд бид өнөөдөр Монгол Улсын 2025 оны төсвийг баталлаа.Төсвийн төслийг ямар хугацаанд, яаж хэлэлцэх вэ гэсэн нарийвчилсан дэгтэй. Төсөв хэлэлцэх ажиллагаа бусад хуулийн төслийг хэлэлцэх үйл явцаас өөр.

Энэхүү төсвийн төслийг хэлэлцэхэд, үүнийг иргэд маань анзаарч харсан байх. харин УИХ-ын гишүүд хуульд заасан энэ дэгээ баримтлах,үүрэгтэй. УИХ-ын гишүүдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг ямагт хүндэтгэнэ. гэхдээ гишүүд хуульд заасны дагуу хэлэлцэх дэг гаргасан саналыг шийдвэрлэх,хууль эрх зүйн боломжийг зөв үнэлж, тунгааж, иргэд олон нийтийг бодитой мэдээллээр хангаж байх хэрэгтэй. Парламент олон ургалч үзлийн талбар байх ёстой. Үүнийг дэмжиж, ажиллана.

ШИНЭ МЭДЭЭ