МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.11.08
Эдийн засаг, Худалдаа

Д.Рэгдэл: Ямар учраас төсөв тодотгох гээд байна вэ?

УИХ-ын чуулганы /2024.11.08/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд санал хэлж, асуулт асуув.

  УИХ-ын гишүүн Д.Рэгдэл

Өнөөдөр төсвийн хүрээ ярьснаас эхлээд тодотголын тухай яригдаад байна миний хувьд бол яагаад төсөв тодотгох гээд байгааг ойлгосонгүй бодвол шинэ хуучин гишүүний ялгаатай холбоотой байх. Данхар том төсөв болсон гэж тодотгол хийх гээд байгаа юм уу? 

Хоёрдугаарт: Засгийн газар энэ төсвийнхөө хаа нэг газар нь ямар нэг зүйл нууж орж ирчхээд тэр нь ил гараад түүнийг нь тодотгож ил тод хуваах гээд байгаа юм уу?

Гуравдугаарт: УИХ-ын цөөн гишүүдийн эрх ашиг хөндөгдсөнөөс болоод тодотгол хийх гээд байгаа юм уу гэсэн асуулт үүсээд байна. Үнэхээр төсөв данхар болоод тодотгож байна гэвэл би бол үүн дээр санал нэгдэхгүй байгаа яагаад гэвэл улсын төсөв чинь улс орныхоо хөгжлийг дагаад ДНБ-ийхээ өсөлтийг баримжаалаад төсөв бол дандаа л нэмэгддэг тэгтэл Засгийн газар ямар нэг зүйл хаа нэг газар нуучхаад ороод ирсэн гэвэл энэ чинь манай гишүүдийн яриад байгаа төсвийн хулгайтай холбогдох асуудал болно тэгэхээр үүнийг тодруулах ёстой. Бид нар энэ мөнгийг нь гаргаж байгаад нийт ард иргэдийнхээ эрх ашгийн төлөө дахин хуваарилалт хийх ёстой юм аа гэж хэлбэл төсвийн тодотгол хийх их бодитой үндэслэл болохоор байна. 

Төсвийн хэлэлцүүлгийн дундуур гэнэт аймгуудад тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хуваах тухай яригдсан энэ асуудлыг хоёр намын бүлэг ярьсан тэгэхээр аймгуудад хуваах тухай яригдаад ирэхээр ард түмний толгойд маш тодоор бичигдээд үлдчихсэн их хурлын гишүүний мөнгө гэдэг зүйл дахиад л асаад эхэлдэг тийм учраас манай намын бүлэг ярьж байгаад энэ дахин хуваарилалтыг больчихъё гэсэн. Үүнийг харахаар хаа нэг газар нь ямар нэгэн байдлаар дахин хуваарилах мөнгө байдаг юм байна гэсэн ойлголтыг надад төрүүлээд байх юм тийм учраас яагаад тодотгол хийх болов гэдгийг надад хэн нэг нь тайлбарлаад өгвөл зүгээр байна аа.  

ШИНЭ МЭДЭЭ