МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025 оны төсвийг голчлон14 мега төслийг хэрэгжүүлэх зорилтод чиглүүллээ
2024.11.11
Эдийн засаг, Худалдаа

2025 оны төсвийг голчлон14 мега төслийг хэрэгжүүлэх зорилтод чиглүүллээ

УИХ-ын чуулганы /2024.11.08/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг эцэслэн баталлаа. 2025 оны улсын төсөв нь хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах, бүсчилсэн хөгжлийг дэмжих татвар, төсвийн бодлогыг хэрэгжүүлэх, авлигыг бууруулж, хүний эрх, засаглалыг сайжруулах зэрэг эрх зүйн 14 реформыг хийж, эдийн засгийн суурийг тэлж, хөгжлийг эрчимжүүлэхийн тулд 14 мега төслийг хэрэгжүүлэх зорилтод чиглүүллээ.

Мөн 2025 оны төсвийг бүсчилсэн хөгжилд зайлшгүй шаардлагатай суурь дэд бүтцийг шийдэх, орон нутаг бие даан хөгжихөд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдэхэд чиглүүлснээрээ өмнөх жилүүдээс ялгаатай бодлогыг баримтласан болно.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл баталсантай холбогдуулан төсвийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын нэр бүхий гишүүдээс гаргасан санал, шаардлагыг харгалзан улсын төсөв макро эдийн засгийн төлөв байдалд болон төсвийн тусгай шаардлагыг баримтлахад нөлөөлөх талаар үнэлгээ хийж УИХ-д танилцуулах, төсвийн тодотголын төслийг 2024 оны 12 дугаар сард багтаан УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

Монгол Улсын төсөвт 2025 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлого 23,140,589.3 сая төгрөг, төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээ 26,485,278.0 сая төгрөг, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2025 оны төсвийн жилд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг 3,932,432.9 сая төгрөгөөр санхүүжүүлэх, Засгийн газрын гаргах өрийн баталгааны дээд хэмжээ 2025 оны төсвийн жилд 3,500,000.0 сая төгрөг байхаар тусгав.

ШИНЭ МЭДЭЭ