51262701
ariunzaya.a@parliament.mn
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
Эхлэл
УИХ дахь ажил
Байр суурь
Ярилцлага
Үйл явдал
Намтар
Жиргэх
2024.11.13
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
УИХ-ын эмэгтэй гишүүд НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөлтэй уулзлаа
Уулзалтад Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрам, УИХ-ын гишүүн С.Замира, Б.Хэрлэн, М.Сарнай, М.Энхцэцэг, Х.Баасанжаргал, Б.Пунсалмаа, М.Мандухай, Л.Энхнасан, Б.Мөнхсоёл, М.Нарантуяа-Нара, Д.Энхтуяа, А.Ариунзаяа болон НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Колман нар оролцлоо.
Уулзалтын эхэнд НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөвлөлт, хяналт, шинжилгээ, үнэлгээний ахлах мэргэжилтэн Д.Хүрэлмаа 2023 оны нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны үр дүнг танилцуулсан. Тэрбээр, уг судалгааг хийхдээ эрэгтэйчүүдийн асуулгыг хоёр өрх тутмын нэгд амьдарч буй 15-49 насны бүх эрчүүдээс авсан. Мөн судалгаанд хамрагдсан 5-17 насны хүүхэдтэй өрх бүрээс нэг хүүхдийг санамсаргүй сонгосон гэв. Нөхөн үржихүй болон эхийн эрүүл мэнд, хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл болон хөгжил, боловсрол, хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалагдсан байдал, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, амьдралын тэгш боломж зэрэг үзүүлэлтээр судалгааг хийсэн гэж байлаа.
Дараа нь тус байгууллагын Хүүхдийн сангийн зөвлөх Д.Нарангэрэл “Хүний папиллома вирусийн халдвар, дархлаажуулалт”-ын талаарх мэдээллийг хүргэсэн юм. Тэрбээр хүний папиллома вирусийн дамжих болон сэргийлэх арга зам, дархлаажуулалтын зорилт, вакцины үр дүнгийн судалгаа зэргийг танилцуулаад папиллома вирусээс сэргийлэхэд хамтран ажиллахыг УИХ-ын гишүүдээс хүссэн. НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтнүүдийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа цаашид хамтран ажиллах талаараа санал солилцлоо.
ШИНЭ
МЭДЭЭ
Зээл нэрээр мөнгө хүүлдэг тогтолцоог өөрчлөх ёстой
2025.04.19
Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллалаа
2025.04.18
А.Ариунзаяа: Албан тушаалтнууд нэр дэвших эрхээ аваагүй байхад наана нь ажлаа хүлээлгэж өгөх нь зохистой юу
2025.04.18
Чуулганаар хэлэлцсэн асуудлууд явцгүй байлаа
2025.04.17
А.Ариунзаяа: Туршилтаар ажилласан хоногт ч, хөдөлмөрийн гэрээ хийгээгүй үед ч ажил эхэлсэн л бол үндсэн цалинг олгох ёстой
2025.04.10
Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг сайн ажилласан гэж үзсэн учир улираан томилохыг бүлэг дэмжлээ
2025.04.09
Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
2025.03.31
Цусны донорын тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
2025.03.31
Та бүхэндээ XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх Модон могой жилийн Сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье!
2025.03.01
А.Ариунзаяа: Шинэ парламентад илүү мэргэжлийн дуу хоолойнууд орж ирсэн учраас улстөржилт бага байна
2025.02.27
Бүх шатны байгууллага дэргэдээ хүүхдийн өрөө байгуулж, эцэг эхийн зөвлөл ажиллуулна
2025.02.25
“Иргэдээ сонсъё” уулзалт боллоо
2025.02.17
Засаглал тогтворгүй байснаар алдах зүйл нь онох зүйлээс хавьгүй илүү
2025.02.11
А.Ариунзаяа: Өв уламжлал чухал ч, хүүхдийн амь нас үүнээс илүү чухал
2025.01.30
УИХ-ын гишүүд засгийн газрын гаргасан шийдвэрийг эсэргүүцэж шаардлага хүргүүлнэ
2025.01.29
"Цаг үе, үзэл бодол" нэвтрүүлгээр УИХ-ын гишүүн А.Ариунзаяа оролцлоо
2025.01.25
А.Ариунзаяа: Чуулганы хуралдааны 40 цагийг тасалсан 1 л хүн байна
2025.01.24
"Өглөөний мэнд" нэвтрүүлгээр УИХ-ын гишүүн А.Ариунзаяа оролцлоо
2025.01.24
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Шинийн нэгэн тасарсан ч бүх нийтээрээ гурван хоног амарч, мягмар гарагаас нь ажлын өдрүүд эхэлнэ
2025.01.22
Нийгмийн даатгалын шимтгэлийн хувийг бууруулахаас илүү тогтолцоог нь өөрчлөх шаардлагатай
2025.01.21